niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-26 10:04 UTC Эх: https://news.mn/r/2795723/ 2760c0a19fe37bf6… ← niitlelch.mn руу буцах

Л.Гантөмөр: Евразийн түр гэрээ ХАА-н салбарт хөрөнгө оруулалт татна

Хуучирсан мэдээ: 2025.04.17-нд нийтлэгдсэн

Л.Гантөмөр: Евразийн түр гэрээ ХАА-н салбарт хөрөнгө оруулалт татна

Л.Гантөмөр: Евразийн түр гэрээ ХАА-н салбарт хөрөнгө оруулалт татна

 Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслийн талаар Эдийн засаг, хөгжлийн яамны сайд Л.Гантөмөр мэдээлэл өглөө.


Тэрбээр "Энэ бол гэнэт яригдсан асуудал биш. Засгийн газрын дөрвөн жилийн хөтөлбөрт энэ асуудал тусгагдсан, 2050 он хүртэлх хөгжлийн хөтөлбөрт орчихсон ажил. Хэлэлцээ хийх явцад 23 барааны  асуудлыг нэмж хийсэн. Үүний үр дүнд дотоодын үйлдвэрлэлийн аюулгүй байдал хангагдаж чадаж байгаа. Нийтдээ 17 барааны татвар хэвээр үлдсэн. Хэлэлцээ хоёр талд ашигтай байх ёстой. Монгол ямар боломж олж авахын хэрээр тийм боломжийг нөгөө талд олгоно гэсэн үг.

Хэлэлцээр 2023 оны есдүгээр сард Ч.Хүрэлбаатар сайдын үед эхэлсэн. Гэхдээ Ч.Хүрэлбаатар, Л.Гантөмөр гэдэг хүндээ биш энэ бол төрийн баталсан баримт бичигт тусгагдсан зүйл. УИХ-ын баталчихсан байгаа төлөвлөгөөг хэрэгжүүлэхгүй бол сайд нар ажилгүй болно. Төрийн гаргасан хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэг сайд нарт бий. Харин Эдийн засаг, хөгжлийн сайдын хувьд энэ хэлэлцээр ашигтай гэдгийг батлан хэлье. Хөрөнгө оруулалт, экспорт нэмэгдэнэ. Монгол Улсын үйлдвэрлэл төрөлжинө. Тэгэхгүй бол үнэндээ бид нэг зах зээлээс бүрэн хамааралтай болчихсон байна. Үүндээ ч даслаа. Ганц урд хөрштэйгөө бүх наймаагаа хийдэг болчхоод байна. Энэ чинь алсдаа хөрвөх аюултай. Тэгэхээр тэнцвэр байх хэрэгтэй.

Оросын тал буюу Евразийн авч байгаа татвар 10-40 хувь буурахаас илүү ямар ашиг байх юм бэ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын бараа бүтээгдэхүүн ОХУ, Казакстан болон бусад улсуудын лангуун дээр татваргүй очиж зарагдана гэсэн үг. Харин хэр хэмжээнд худалдаж авахыг бид мэдэхгүй. Нөгөө талдаа хэр хэмжээнд бид зарж чадахыг мэдэхгүй. Засгийн газар худалдаа хийхгүй шүү дээ. Гэхдээ Засгийн газрын түвшинд худалдаа эрхлэгчдийг дэмжье гэдэг бодлого бий. Энэ бол Монгол Улсын худалдааны алдагдлыг нөхье гэдэг ярианаас эхлэлтэй. Жишээ нь одоогоор бид 100 сая төгрөгийн бараа экспортолж, цаанаасаа гурван тэрбум төгрөгийн бараа авч байна гэвэл зөрүү нь хэд гарах вэ?. Тэгэхээр ядаж манайхаас нэг тэрбум ам.долларын бараа авдаг тэндээс гурван тэрбум ам.долларын бараа орж ирдэг байвал энэ бол харилцан бизнес байхгүй юу. Сүүлийн 20 жилийн хугацаанд энэ зах зээл дээр бараагаа борлуулмаар байна гэдэг зүйлийг ярьсан. Ялангуяа малчдад маш хэрэгтэй. Яагаад гэвэл өнөөдөр арьс шир үнэгүй болчихсон. Тэгвэл одоо гадна, дотнын хөрөнгө оруулагчид Монголд арьс ширийг боловсруулаад энэ зах зээл рүү гаргах хөдөлгөөн эхэлнэ. Ноос ноолуураа боловсруулж, нэмүү өртөг шингээж евразийн зах зээл рүү гаргана. Энэ салбарт ч дагаад хөрөнгө оруулалт орж ирнэ, энэ бол баталгаатай" гэлээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж