niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-26 10:04 UTC Эх: https://news.mn/r/2795691/ a873d356a7653519… ← niitlelch.mn руу буцах

Э.Болормааг иргэний гомдлын дагуу шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2025.04.17-нд нийтлэгдсэн

Э.Болормааг иргэний гомдлын дагуу шалгаж байна

Э.Болормааг иргэний гомдлын дагуу шалгаж байна

УИХ-ын сонгуулийн үеэр оффшор бүс дэх гадаадын компаниас хандив авсан байж болзошгүй гэх хэрэгт холбогдоод буй УИХ-ын гишүүн Э.Болормааг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн тухай мэдээлэл цацагдсан. Энэ талаар Цагдаагийн байгууллагаас "Иргэний гомдлын дагуу шалгалтын ажилланаа явуулж байгаа нь үнэн. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэдгийг хэллээ.

Монгол Улсын Их хурлын Сонгуулийн тухай хуулийн 56.1.1 дэх хэсэгт "гадаадын хөрөнгө оруулалттай байгууллага хандив өгөхийг хориглоно” гэж заасан байдаг.

УИХ-ын сонгуульд МАН-аас баруун бүсэд нэр дэвшин парламентын гишүүнээр сонгогдсон Э.Болормаа нь оффшор бүсэд бүртгэлтэй, гадаадын хөрөнгө оруулалттай компаниас 30 сая төгрөгийн хандив авч ашигласан нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон тул эгүүлэн татах ёстой гэдэг шаардлагыг жижиг намууд /2025.02.18/ тависан. Харин УИХ-ын гишүүн Э.Болормаагийн хувьд УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байхдаа хууль зөрчсөн үйлдэл нэгээхэн гаргаагүй, бүх холбогдох байгууллагууд нээлттэй шалгаарай гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
6
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж