niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-10-24 21:22 UTC Эх: https://niitlelch.mn/%d0%bd%d0%b8%d0%b9%d0%b3%d1%8d%d0%bc/%d1%85%d2%af%d0%bc%d2%af%d2%af%d 08c853a79e06c281… ← niitlelch.mn руу буцах

Хүмүүжлийн тусгай цогцолбор…

Нийслэлийн Хүүхэд, залуучуудын сургалт, хүмүүжлийн тусгай цогцолборын хүүхдүүдэд БНСУ-ын “Сайн санаат хүмүүс” нийгэмлэгээс өгсөн тусламжийн бараа, бүтээгдэхүүнийг өнөөдөр гардуулан өглөө.

Тус үйл ажиллагаанд нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, БНСУ-аас МУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У Сун нар оролцов. Энэхүү үйл ажиллагаа нь Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Дэлхийн бөөрний өдрийг угтан хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны нэг болж байгаа аж.