ФОТО: Хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж, төрийн дээд цол, одон медаль хүртсэн ЭРХМҮҮД
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, УИХ-ын дарга С.Бямбацогт Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 102 жилийн ойг тохиолдуулан нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль гардуулав.
Хөдөлмөрийн баатар
- Академич Д.Рэгдэл,
- Соёлын гавьяат зүтгэлтэн А.Баярмагнай
Ардын эмч цолоор:
- Дурангийн мэс заслыг нутагшуулан, мэс заслын заавар, удирдамжууд боловсруулан, эмчилгээний үр дүн, чанар хүртээмжийг дээшлүүлэх шинэлэг арга техникүүд нэвтрүүлж, нарийн мэргэжлийн эмч нарыг дадлагажуулан бэлтгэж, анагаах ухааны салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасгийн зөвлөх эмч, Хүний гавьяат эмч, Монгол Улсын Зөвлөх эмч, клиникийн профессор Цагааны Нармандах,
Ардын жүжигчин цолоор:
- Банзрагчийн Тунгалаг,
- Уртнасангийн Уранчимэг,
- Г.Ариунбаатар
Гавьяат багш цолоор:
- Нийслэлийн Ерөнхий боловсролын 28 дугаар сургуулийн ахмад багш, Монгол Улсын зөвлөх багш Хорлоогийн Хандсүрэн,
- Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн ахмад багш Чимэдийн Норовсамбуу,
- Ахмад багш Дамиржавын Баатарсүрэн,
- Төв аймгийн Заамар сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн зөвлөх багш Өлзийхутагийн Хадаа,
- ШУТИС-ийн Математикийн тэнхимийн профессор Цэдэндамбын Сарантуяа,
- Дорнод аймгийн Хэрлэн сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн ахмад багш Должинжавын Дайрийжав,
- Өсвөрийн зохион бүтээгчдийн ахлах сургуулийн ахмад багш, доктор профессор Данаасүрэнгийн Гантөмөр,
- Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахмад багш Батсуурийн Алтанцэцэг,
- МУБИС-ийн Багшийн сургуулийн ахмад багш Очирхуягийн Чулуунцэцэг,
Хүний гавьяат эмч цолоор:
- Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн захирал, Монгол Улсын зөвлөх зэргийн эмч, Анагаах ухааны доктор, клиникийн профессор Гэндэнжамцын Баттулга,
- Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн их эмч, Уламжлалт анагаах ухааны клиникийн профессор Жунайн Сэрээтэр,
- Увс аймгийн “Бадамлянхуа” эмнэлгийн эмэгтэйчүүдийн их эмч, клиникийн профессор Намрайн Бадам,
- Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн цөмийн онош зүйч, ахмад эмч Равдангийн Онон,
- Нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн ахмад эмч Данзангийн Бадам,
- ГССҮТ-ийн Гар, сарвууны мэс заслын тасгийн зөвлөх эмч, албаны дарга, доктор, профессор Сосорын Баатаржав,
Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор:
- Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Сувилахуй эрхэлсэн дэд захирал Даваагийн Тунгаамаа,
Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор:
- Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн зөвлөх, Монгол Улсын зөвлөх инженер Сүрэнжавын Өнөрсайхан,
Гавьяат эдийн засагч цолоор:
- Боловсролын яамны Боловсролын зээлийн сангийн ахмад ажилтан Сүхбаатарын Дэлгэрмаа,
- Боловсролын хүрээлэнгийн ахмад ажилтан, нягтлан бодогч Суйдааны Гангаамаа,
- Татварын ерөнхий газрын ахмад ажилтан Дагважанцангийн Алтанцэцэг,
Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан цолоор:
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд асан Жанимханы Сауле,
- “Навчит уул” ХХК-ийн захирал Ойдовын Оюунцэрэн,
Гавьяат малчин цолоор:
- Ховд аймгийн Зэрэг сумын малчин Өлзийн Цэнд-Аюуш,
- Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, Монгол Улсын Манлай уяач Даваахүүгийн Баянбат,
Малын гавьяат эмч цолоор:
- Архангай аймгийн Цэцэрлэг сумын ” Био ген” мал эмнэлгийн захирал, малын эмч Дамбадаржаагийн Жаргалсайхан,
Гавьяат холбоочин цолоор:
- “Мэдээлэл холбооны сүлжээ” төрийн өмчит компанийн Хэнтий аймгийн газрын дарга Оюуны Од-Эрдэнэ,
- “Билэгт дөлгөөн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Болдбаатарын Энх-Амгалан,
Гавьяат хуульч цолоор:
- Хүний эрхийн үндэсний комиссын ахмад ажилтан Гүүширийн Далайжамц,
- Цагдаагийн ерөнхий газрын дарга асан, бригадын генерал Рэнцэндоржийн Чингис,
- Монгол Улсын Ерөнхий прокурор асан,Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Магванноровын Энх-Амгалан,
- Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч, Мэргэшлийн хорооны дарга Доржсүрэнгийн Батсүх,
Гавьяат барилгачин цолоор:
- Монголын барилгачдын холбооны хүндэт ерөнхийлөгч Мөнхбаярын Батбаатар,
- “Эко констракшн” ХХК-ийн даамал, ахмад барилгачин Дашдамбын Батдорж,
- “Нур-Едил” ХХК-ийн зөвлөх инженер Оспаны Бейсенбай,
- “ЦЭЭБ” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Пүрэвхүүгийн Энхтайван,
- “Чингис хаан цогцолбор” ХХК-ийн ахмад инженер Цэрэннадмидын Цагаанбат,
Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор:
- Төв аймгийн Зуунмод сумын Хот тохижуулах газрын ахмад ажилтан Аюушийн Шаравнямбуу,
- Иргэний нисэхийн үндэсний төвийн харьяа Завхан аймаг дахь нисэх буудлын дарга Даваагийн Алтан-Уул,
- Төр, захиргааны ахмад ажилтан Жанлавын Ариунаа,
- “МИАТ” ХК-ийн Хангамж, үйлчилгээний газрын захирал Балдандоржийн Цэгмид,
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор:
- “Дулааны тавдугаар цахилгаан станц” ОНӨААТҮГ-ын хяналтын ахлах инженер, Монгол Улсын зөвлөх инженер Лхамсүрэнгийн Баасан,
- Эрчим хүчний засвар угсралтын “СММ” ХХК-ийн ерөнхий захирал Батхүүгийн Болдбаатар,
- “Газар шим үйлдвэр” ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Занаширийн Байгалмаа,
- “Очирдагинас” ХХК-ийн ерөнхий захирал Тогмидын Хангинах,
- “Клин энержи Ази” ХХК-ийн гүйцэтгэх захирал Равдангийн Мягмар,
- “Янмал” ХХК-ийн гүйцэтгэх захирал Даваанямын Лхагважав,
- “Өсөх зоос” ХХК-ийн ТУЗ-ийн дэд дарга Паламын Баярцог,
Худалдааны гавьяат ажилтан цолоор:
- “Скай хайпермаркет” ХХК-ийн гүйцэтгэх захирал Лхагвасүрэнгийн Жавзмаа,
- Хэнтий аймгийн “Мэргэн дал” ХХК-ийн гүйцэтгэх захирал Тожилын Жавзандулам,
Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор:
- “Үсэг” хэвлэлийн хоршооны захирал Пунцагийн Төмөрпүрэв,
- “Занабазар” урлагийн сангийн тэргүүн, зураач, уран бүтээлч Сугарын Чулуунбаатар,
- Радио, телевизийн “Медиа” урлагийн сургуулийн ахмад багш, хүндэт профессор Цэрэндоржийн Туяа,
- МҮЭХ-ны ахмад ажилтан Дамбийн Догсомжав,
- “25 дугаар суваг” телевизийн гүйцэтгэх захирал Намсрайн Шүр,
- “Малчин” телевизийн мэдээний албаны дарга Эрдэнэчимэгийн Дагиймаа,
Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор:
- “Хас урлан” студийн ерөнхий найруулагч Цогийн Хүсэлбаатар,
- Орхон аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын хэлтсийн дарга Дүгэржанцангийн Бэхбилэг,
Гавьяат жүжигчин цолоор:
- Төв аймгийн “Монгол туургатан” театрын гоцлол дуучин, ахмад уран бүтээлч Цэвэгийн Оюунцэцэг,
Гавьяат тамирчин цолоор:
- Мото спортын олон улсын хэмжээний мастер Пүрэвдоржийн Мөрөн,
- АНУ-ын Жи лигийн “Осеола Мэжик” багийн гишүүн, Монгол Улсын шигшээ багийн ахлагч Шаравжамцын Энхийн-Од,
Сүхбаатарын одонгоор:
- Зэвсэгт хүчний Жанжин штабын Ахмадын хорооны дарга, хошууч генерал Дагвын Бадам,
- Хэнтий аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор Жигжидийн Ганбаатар,
Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор:
- Зэвсэгт хүчний 148 дугаар тусгай салбарын захирагч асан, хошууч Ганжуурын Мэндсайхан,
- Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Алтангэрэлийн Болор-Эрдэнэ,
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
- “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн ахмад ажилтан Сүрэнгийн Аюуш,
- Оёдлын үйлдвэрийн оёдолчин, технологич Сангидоржийн Шура,
- Дорнод аймгийн эрүүл мэндийн салбарын ахмад ажилтан Моононгийн Сумъяа,
- ЭМДЕГ-ын Орлого, хамралтын гүйцэтгэл хариуцсан мэргэжилтэн Сэрээтэрдагвын Уртбаяр,
- “Грийт” салоны захирал, үсчин Алтангэрэлийн Үүрийнцолмон,
- Үндэсний урлагийн их театрын гоцлол дуучин Батмөнхийн Бямбадорж,
Цэргийн гавьяаны одонгоор:
- Төрийн ёслолын газрын Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ёслолын асуудал хариуцсан ахлах шинжээч, дэд хурандаа Баатарзоригийн Мөнхбуян,
- Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Алтангэрэлийн Болор-Эрдэнэ,
Алтан гадас одонгоор:
- БОУАӨЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Доржсүрэнгийн Ариунтуяа,
- Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газрын ахмад ажилтан Дэрмээгийн Хишигтогтох,
- Монголын үндэсний бөхийн холбооны ажилтан Сономхүүгийн Олонбаяр,
- “Голд Mүүн ДТТ” ХХК-ийн ерөнхий менежер Батсуурийн Сайнбилэг,
- Увс аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахмад багш Бумбагэрэлийн Одхүү,
- “Өгөөж чихэр боов” ХХК-ийн ажилтан Баадайн Гэрэлмаа,
- Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежер Мишигдоржийн Туул,
- “3 бүдүүн” хамтлагийн дуучин Пүрэвдоржийн Эрдэнэ,
- Нийслэлийн 14 дүгээр цэцэрлэгийн багш Лутбатын Ундрах,
- “Гэрэл” нүдний эмнэлгийн сувилагч Ойдовын Доржханд,
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
- Байгалийн түүхийн музейн Үзүүллэг, үзэсгэлэнгийн хэлтсийн дарга Очирваанийн Соронзонболд,
- “Beauty gueen” эмнэлгийн гоо засалч Довуучийн Болормаа нарыг шагналаа.
- “УБТЗ” ХНН-ийн Татах хэсгийн машинч Батбаатарын Намхайдэмид,
- “Бийюти күийн” арьс, гоо заслын эмнэлгийн гоо засалч Батбаярын Уранцэцэг,
- Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын 2 дугаар нарийн бичгийн дарга Балхжавын Билгүүн,
- “Гэрэл” нүдний эмнэлгийн эмч Нацагдоржийн Ариунболд нарыг шагналаа.
ФОТО:
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

