niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-26 10:32 UTC Эх: https://news.mn/r/2795327/ 6ab0e5c4dc7f3844… ← niitlelch.mn руу буцах

Хотын төвд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиулахгүй гэв

Хуучирсан мэдээ: 2025.04.15-нд нийтлэгдсэн

Хотын төвд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиулахгүй гэв

Хотын төвд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиулахгүй гэв

Сүхбаатар дүүргийн есдүгээр хороонд энэ зун Ногоон нуур 1008 айлын орон сууцыг ашиглалтад оруулна. Мөн төрийн албан хаагчийн орон сууц баригдаж дуусна. Гэтэл Улаанбаатар хотын төв талбайгаас нэг км гаруй зайд хоёрдогч түүхий эд авдаг, тос масло сольдог, дугуй засдаг газрууд нийтийн эзэмшлийн зам талбайн дагуу үйл ажиллагаа явуулсаар байгаа юм.

Тиймээс тус дүүрэг, хороо болон Баянбүрдийн тойргоос 32-ын тойрог явах зам дагуу өнөөдөр хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан ажиллаж, нүүрний эгнээнд байрлаж байсан хоёрдогч түүхий эд худалдан авч, борлуулдаг цэгүүдийг албадан чөлөөллөө.

Хотын дарга Х.Нямбаатар хэлэхдээ, Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу тухайн хороолол, нэгж талбарыг хэсэгчилсэн байдлаар хөгжүүлнэ. Энэ жил Улаанбаатар хотын 40 гаруй байршилд газар чөлөөлнө. Эхний газар чөлөөлөлтүүд явагдаж байна. Зам, гүүрэн байгууламж барих, инженерийн шугам сүлжээ татах, сургууль, цэцэрлэг, орон сууцны хороолол барихад зайлшгүй төлөвлөсөн газруудыг зах зээлийн өнөөгийн жишигт нийцсэн байдлаар худалдаж авна.

Тиймээс илүү хурдан ойлголцолд хүрч, газрыг чөлөөлж, хотын өнгө үзэмжийг сайжруулах, бүтээн байгуулалтыг дэмжихийг иргэддээ уриалж байна. Тухайн байршилд ганц, хоёрхон газраа чөлөөлөөгүй үлдсэн хүмүүст мөн уриалж байна. Хотын төв талбайгаас нэг км гаруй зайд хоёрдогч түүхий эд аваад, машины тос масло солиод байх нь хотын өнөөгийн өнгө үзэмж, төлөвлөлтөд нийцэхгүй байна гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж