niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-26 10:34 UTC Эх: https://news.mn/r/2795001/ 8ec7b888fb63e998… ← niitlelch.mn руу буцах

"Улсын ажлыг хэсэг бүлэг хүмүүсийн дураар хийхгүй"

Хуучирсан мэдээ: 2025.04.14-нд нийтлэгдсэн

"Улсын ажлыг хэсэг бүлэг хүмүүсийн дураар хийхгүй"

"Улсын ажлыг хэсэг бүлэг хүмүүсийн дураар хийхгүй"

“Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-аас гаргасан зөвшөөрөгдөх дээд хэмжээ буюу 44 тонноос хэтэрсэн задрах боломжгүй ачаа тээвэрлэлтийг дөрөвдүгээр сарын 5-наас тавдугаар сарын 1-нийг хүртэл түр хугацаанд зогсоох шийдвэр гарсантай холбогдуулан ачаа тээврийн жин, тонн зөрсөн, тээвэрчдийн эрх зөрчигдсөн асуудлаар тээвэрчид Зам, тээврийн яаманд /ЗТЯ/ албан шаардлага хүргүүлээд буй. Тодруулбал, тээвэрчдийн төлөөлөл ачаа тээврийн жинг хэтрүүлсэн гэж үзэж тээврийг зогсоож буйг шүүмжилсэн юм.

Өнгөрсөн долоо хоногийн байдлаар жин тонн хэтэрсэн гэх 200 гаруй том оврын автомашин товчоон дээр гацаад байна. Уг асуудлаар өнгөрсөн долоо хоногт тээвэрчдийн төлөөлөл ЗТЯ-тай уулзалт хийсэн ч үр дүнд хүрээгүй юм. Улмаар ЗТЯ-ны сайд Б.Дэлгэрсайхантай биечлэн уулзжээ.

Уг асуудалд ЗТЯ-ны сайд Б.Дэлгэрсайхан "Урин дулааны улиралд газрын хөрс гэсэж, замын даац буурдаг,  орон нутгийн замд эвдрэл гэмтэл ихээр үүсэх, зам цөмрөх зэргээс үүдэн зам засварт зарцуулсан улсын төсөв үнэгүйдэх, улмаар осол аваар гарч хүний амь нас эрсдэх эрсдэл өндөр байгааг анхааруулаад, Монголд төдийгүй олон улсад мөрддөг стандартын дагуу 44 тонн гэсэн стандарт хэмжээг барьж ажиллах хэрэгтэй. Монголд автозамын даацын хяналтыг MNS 4598:2025 буюу “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”-аар зохицуулдаг. Үүнд нэг тэнхлэг дээрх жин 11 тонн, нийт жин 44 тонноор тодорхойлсон байдаг. Энэ нь Монголд төдийгүй олон улсадмөрддөг стандарт. Иймд түлш тээврийн ачааны автомашины бүх жингийн нийлбэр нь дээрх стандартад нийцэж байх ёстой.

Улсын ажлыг хэсэг бүлэг хүмүүсийн дураар хийхгүй. Нийтийн замыг улирлын онцлог, ачаа тээврийн даацаас шалтгаалан эвдээд байхыг зөвшөөрөхгүй.

Гэсэн ч ачаа тээврийн жин тоннын асуудлыг жил бүр сөхөгддөг бус нэгдсэн шийдэлд хүргэж цэгцлэх, тээвэрлэлтийг цаашид ч 44 тонн гэсэн стандартын дагуу явуулах чиглэлд ЗТЯ бодлогоо чиглүүлнэ" гэх байр суурийг илэрхийлжээ. 

Түүнчлэн салбарын сайд өнөөдөр /2025.04.14/ шатахуун тээвэрлэх үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага, аж ахуй нэгж, компаниудын төлөөллийг хүлээн авч уулзах юм байна. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж