ТҮЦ эрхлэгчид маргаашнаас өлсгөлөн зарлахаар болоод байна. Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт зөвшөөрөлгүй байршуулсан байсан ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулсан. Зөвхөн Баянгол дүүргийн хэмжээнд 110 гаруй ТҮЦ-ийг нүүлгэсэн. Үүнээс гадна УБИС-ийн өмнөх ТҮЦ-үүдийг нүүлгэсэн. Харин ТҮЦ эрхлэгчид “Өөрсөддөө ажлын байр бий болгож, амьдралаа аваад явж байгаа иргэдэд нийслэл хүндрэл учруулж болохгүй. Том сүлжээ дэлгүүрийн лоббигоор ТҮЦ-үүдийг татан буулгаж байна. Даваа гаригаас эхлэн тэмцлийн хурц хэлбэрт шилжин, өлсгөлөн зарлана” гэж мэдэгдээд буй.
Нийслэлийн зүгээс “Улаанбаатар хотын хэмжээнд зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ хотын өнгө үзэмжид нөлөөлж байгаагийн зэрэгцээ нийтийн эзэмшлийн зам талбайгаар зорчиход ч хүндрэл учруулж байгаа тул нүүлгэнэ” гэж мэдэгдсэн юм.
3,607.57






















































Холбоотой мэдээ