Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг улираан томилох саналыг УИХ-д танилцуулахаар болсон. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр /2025.04.09/ УИХ дахь намын бүлгүүдийн хуралд Ерөнхийлөгч зөвшилцөх саналаа танилцуулж байна. Дараа нь УИХ-ын байнгын хороодоор хэлэлцэнэ.
УЕП Б.Жаргалсайхан, би өргөсөн тангарагтаа үнэнч ажиллаж байгаа. Улираан томилох эсэх шийдвэрийг би гаргахгүй.
Миний хувьд иргэдийг аль болох цагдан хорихгүйгээр хэргийг нь шийдвэрлэдэг байхаар ажиллаж ирсэн, ажиллаж байгаа. Өөрөө, өөрийгөө би дүгнэхгүй. Мөрдөх байгууллага, ард түмэн намайг хэр ажилласныг дүгнэнэ.
Томилгоо дээр нэг зүйлийг ойлгох ёстой. Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд 110 гаруй мянган төрийн албан хаагч тангараг өргөн ажиллаж байна. Бид өргөсөн тангарагтаа үнэнч ажиллаж байгаа гэлээ.
3,607.57






















































Холбоотой мэдээ