НЭМЭЛТ:
Шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ танилцуулж эхэллээ.
- Шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэ, Г.Мишээлт, Б.Дөлгөөн, Г.Энхтайван нар болон Ж.Эрдэнэбат, БНСУ-ын хоёр иргэн, Ж.Сүхбаатар, Ч.Мөнхбаяр, Б.Алтаншагай, А.Ганхуяг, Ц.Болортуяа нарын хэрэг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгасугай.
- Шүүгдэгч А.Ганхуягийг нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 3 жил хорих ял оногдуулахаас гадна Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3.2.2 хэсэгт 17.3.2.2 хэсэгт заасан гэмт хэрэгт 3 жил хорих ял оногдуулах.
- Шүүгдэгч Ж.Эрдэнэбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жил 6 сар зорчих эрх хязгаарлах
- Шүүгдэгч С.Баярсүхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах.
- Шүүгдэгч Бямбасүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах.
- Шүүгдэгч Түмэнжаргал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах
- Шүүгдэгч С.Жавхлантбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, 3 хорих ял оногдуулах
- Шүүгдэгч А.Чойжилсүрэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жил 6 сар зорчих эрх хязгаарлах
- Шүүгдэгч Б.Цогбадрахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах
- Шүүгдэгч О.Сүхбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах.
- Шүүгдэгч О.Лувсандагвад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах.
- Шүүгдэгч Э.Баярмаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах.
- Шүүгдэгч Ц.Хадбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах.
- Шүүгдэгч Б.Мөнхболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах.
- Шүүгдэгч Б.Дөлгөөнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах.
- Шүүгдэгч О.Хонгорзулд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэхээр боллоо.
Шүүгдэгч А.Ганхуягт оногдуулсан залилах болон нийтийн албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэгт оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 6 жил хорих ялаар тогтоосугай. Шүүгдэгч А.Ганхуяг, С.Жавхлантбаатар нарын ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. Нийтийн албанд томилогдох эрхийг хорих ял эдэлж дууссаны дараа хэрэгжүүлэх бол бусад хорихоос өөр ял шийтгэл авсан хүмүүсийн ялыг шийдэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тооцно.
САЙД АСАН Ж.СҮХБААТАРЫГ ЦАГААТГАЖ, А.ГАНХУЯГИЙГ ГЭМ БУРУУТАЙД ТООЦОВ
Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж шийдвэр гаргахаар завсарлалаа.
НЭМЭЛТ:
Шүүгдэгч А.Ганхуяг:
-Нэг сар гаран шүүх хурал болж дууслаа. Иргэд энэ хэргийн талаар бүрэн ойлголттой болсон байх. Би шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байна. Хариуцлага хүлээхэд бэлэн байгаага ч хэлсэн. Нэг л юманд гомдолтой байнай. Монгол хүний хийсэн ажил хийсэн биш болж, БНСУ-руу нь мөнгө нь тэр чигээрээ шилжсэн байхад энэ хүмүүст доромжлуулж суусандаа гомдож байна. Харамсалтай нь өнөөдөр прокурорын саналаар ял авбал БНСУ иргэдээс мөнгөө авч чадахгүй юм байна. Миний хувьд "Би ямар дайсан болчихоод дахин дахин яллуулж байгаа юм бэ" гэж бодож байна. Миний мэдүүлсэн мэдүүлгийг авч хэлэлцээгүй. Шүүхэд хандаж хэлэхэд, улсыг 100 хувь хохиролгүй болгосныг прокурорууд үнэлэхгүй байх шиг байна. Би шударга ёсыг барьсан. Би төрийн дайсан юм байна. Намайг яллаж байгаа санал дээр сайтар тунгааж, өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээж аваач ээ.
Шүүгдэгч С.Жавхлантбаатар:
-Миний хувьд нийтийн тээврийн салбарыг хариуцаж байсан. Тухайн үедээ итгэл үнэмшлийнхээ дагуу ажлаа гүйцэтгэсэн. Ямар автобус БНСУ-аас орж ирэх талаар газар дээр нь очиж үзэж байсан. Гэвч доголдолтой автобус ирж, зарим хүмүүс нь цагаадаж, зарим нь гэм буруутайд тооцогдож байна. Энд хээл хахууль авсан зүйл байсангүй. Удирдлагын зүгээс тухайн цаг хугацаанд хийж байгаа ажлуудад тогтмол хяналт тавьж чадаагүй гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Оногдуулж байгаа шийтгэл дээр өмгөөлөгч нарын хүсэлтийг хүлээн авахыг хүсч байна.
НЭМЭЛТ:
Шүүгч:
-Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаар болон бусад шийдвэрлэвэл зохих асуудлын талаарх саналаа танилцуулна.
Улсын яллагч:
-Шүүхээс шүүгдэгч А.Ганхуягийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг болон 17.3.2.2 хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Ж.Эрдэнэбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг, Чойжилсүрэн мөн адил энэ зүйл ангийн 22.1.1 хэсэг, Жавхлантбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг, шүүгдэгч С.Баярсүх, Бямбасүрэн, Мөнхболд, Баярмаа, Б.Дөлгөөн, О.Хонгорзул О.Сүхбаатар, Ц.Хадбаатар, О.Лувсандагва, Д.Цогбадрах нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн тул гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон оролцоо, хандсан хандлага, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн шударга ёсны зарчим, хууль ёсны зарчимд нийцүүлэн улсын яллагч нараас дараах ялын саналыг гаргаж байна. Шүүгдэгч А.Ганхуягт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэгт заасан гэмт хэрэгт нийтийн албанд ажиллах эрхийг дөрвөн жилээр хасч, гурван жилээр хорих ял оноох. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3.2.2 хэсэгт 17.3.2.2 хэсэгт заасан гэмт хэрэгт дөрвөн жил хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 6.8.1 хэсэгт зааснаар журамлан нийт эдлэх ялыг нэгтгэн нийтийн албанд ажиллах эрхийг дөрвөн жилээр хасч, долоон жил хорих ял оногдуулан, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх.
Шүүгдэгч Ж.Эрдэнэбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг гурван жилийн хугацаагаар хасч, хоёр жил 6 сар хорих ял оногдуулах.
Шүүгдэгч А.Чойжилсүрэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, 2 хорих ял оногдуулах.
Шүүгдэгч С.Жавхлантбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, 3 хорих ял оногдуулах.
Шүүгдэгч С.Баярсүхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах.
Шүүгдэгч Б.Мөнхболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах.
Шүүгдэгч О.Хонгорзулд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах.
Шүүгдэгч Э.Баярмаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах.
Шүүгдэгч Б.Дөлгөөнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах.
Шүүгдэгч О.Сүхбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах.
Шүүгдэгч Ц.Хадбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах.
Шүүгдэгч О.Лувсандагвад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах.
Шүүгдэгч Б.Цогбадрахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах
Шүүгдэгч Бямбасүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах.
Шүүгдэгч Түмэнжаргал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус гаргаж байна.
Шүүгдэгч А.Ганхуягийн 2023 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 2024 оны долдугаар сарын 5-ныг хүртэлх хугацаанд нийт 278 хоног цагдан хоригдсон. Шүүгдэгч Б.Түмэнжаргалыг 2023 оны аравдугаар сарын 1-нээс 2023 оны аравдугаар сарын 16-ныг хүртэл 15 хоног цагдан хорьсон. Шүүгдэгч Ж.Эрдэнэбат 12 хоног, Ш.Баярсүх хоёр хоног цагдан хоригдсон учраас энэ хоног хугацааг эдлэх тооцуулах саналыг гаргаж байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар 17 хавтас, санхүүгийн баримтыг хэрэгт хавсаргах, мөн Ж.Эрдэнэбатын "I Phone 12" загварын гар утсыг эзэмшигчид нь буцаан олгож, хавтаст хэрэгт авагдсан 25 СD хэргийн хамт хадгалуулах саналтай байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад прокурорын 14/66 дугаартай зөвшөөрлөөр хөрөнгө шилжүүлэх хөдөлгөөнийг хязгаарласан 9 үл хөдлөх хөрөнгө, 14/67 дугаартай зөвшөөрлөөр хязгаарласан 7 үл хөдлөх хөрөнгө, 15/19 дугаартай зөвшөөрлөөр А.Ганхуягийн 15 төрлийн үл хөдлөх хөрөнгийг хязгаарласан. Үүнээс гурван үл хөдлөх хөрөнгийг шүүхээр цуцалсан байгаа. Бусдыг нь 15/20 зөвшөөрлөөр 4 тээврийн хэрэгслээс 0943, 0250 дугаартай машины хязгаарлалтыг цуцалж, үлдсэн хоёр тээврийн хэрэгслийг хязгаарласан.
Зардлын хувьд нийт 28.7 сая төгрөгийг гэм буруутай шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах саналтай байна. Мөн зорчих эрхээ хязгаарлуулсан хүмүүс өөрийн оршин суугаа дүүргээсээ гарахгүй гэдгийг анхааруулъя гэв.
НЭМЭЛТ:
Шүүгч:
-Цагаадсан хүмүүс ойлгосон уу. Үндэслэл нь гэмт хэргийн шинжгүй үйлдлээр шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж, цагаатгасан. Гэмт буруутайд тооцогдсон хүмүүс улсын яллагчаас зүйлчилж ирүүлсэн зүйл ангид тохирсон хэргийн бүрдэл хангагдсан байна. Хэргийг энэ хүрээнд шийдвэрлэхдээ гэм буруугийн асуудлыг хэлэлцэх боломжтой гэж зөвлөлдөж, шийдвэрлэсэн. Асуух зүйл байвал асуугаарай.
Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн ажлын хүрээнд 2023 онд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Тэнүүн-Огоо” ХХК-иуд худалдан авах гэрээг байгуулсан байдаг. Тодруулбал, их багтаамжийн дизель хөдөлгүүртэй 600 автобус, цахилгаан хөдөлгүүртэй 160 автобус, дунд багтаамжийн 50 автобус буюу нийт 810 автобус худалдан авахаар гэрээ байгуулсан. Улмаар худалдан авалттай холбоотой асуудал Авлигатай тэмцэх газар шалгагдаж, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэрэг шилжсэн.
“Тэнүүн-Огоо” ХХК-тай байгуулсан худалдан авах гэрээний улмаас нийт 134 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэдгийг албаныхан мэдээлж байв.
Гэтэл "Тэнүүн-Огоо" ХХК-ийн захирал А.Ганхуяг гадуур шалгагдаж, хэвлэлд ярилцлага өгч сууна. Тэрбээр "Би ногоон автобусаар ямар нэгэн цавчаа хийгээгүй. Шинжээчийн дүгнэлтээр ногоон автобуснууд шинэ гэдэг нь тогтоогдсон" гэв. Ногоон автобусны гэх хэргээс болж, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар Түгжрэлтэй тэмцэх сайдын албанаасаа чөлөөлөгдсөн бол Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан Д.Сумъяабазар мөн өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн.
УИХ-ын гишүүн, сайд асан Ж.Сүхбаатарын хувьд “Автобус худалдан авахад миний оролцоо байгаагүй. Төсвийг нь шийдэж өгсөн. Худалдан авах ажиллагааг нийслэл зохион байгуулсан” гэж мэдэгдсэн. Харин Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяабазар мөн л өөрт нь хамааралгүйгээр энэ ажил явсан гэдэг агуулгатай тайлбар хийж байв.
- АТГ-аас 2024 оны нэгдүгээр сарын 9-нд прокурорт шилжүүлсэн
- Прокуророос хэргийг 2024 оны гуравдугаар сарын 11-нд шүүхэд шилжүүлсэн.
- Урьдчилсан хэлэлцүүлгийг 2024 оны дөрөвдүгээр сарын 24-нд товлосон.
- Урьдчилсан хэлэлцүүлэг 2024 оны тавдугаар сарын 20-ныг хүртэл хойшилсон.
- Урьдчилсан хэлэлцүүлэг 2024 оны зургадугаар сарын 17-ныг хүртэл хойшилсон.
- Урьдчилсан хэлэлцүүлэг 2024 оны долдугаар сарын 4-нийг хүртэл хойшилсон.
- Шүүх хурлыг 2024 оны долдугаар сарын 29-нд товлов.
- Шүүх хурал 2024 оны наймдугаар сарын 12-ныг хүртэл хойшилсон.
- Шүүх хурал 2024 оны аравдугаар сарын 21-нийг хүртэл хойшилсон.
- Шүүх хурал 2024 оны арваннэгдүгээр сарын 6-ныг хүртэл хойшилсон.
- Шүүх хурал 2024 оны арванхоёрдугаар сарын 4-нийг хүртэл хойшилсон.
- Шүүх хурал 2024 оны арванхоёрдугаар сарын 9-нийг хүртэл хойшилсон.
- Шүүх хурал 2024 оны арванхоёрдугаар сарын 16-ныг хүртэл хойшилсон.
- Шүүх хурал 2025 оны нэгдүгээр сарын 20-ныг хүртэл хойшилсон.
- Шүүх хурал 2025 оны хоёрдугаар сарын 24-нийг хүртэл хойшилсон.
3,607.57






















































Холбоотой мэдээ