Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуй нэгжүүдийн хөрөнгө оруулалтаар анх удаа Багахангай өртөөнөөс салаалж, Хөшигийн хөндий хүртэл нийт 102 км урт дан замтай 3 өртөө, 4 зөрлөгтэй 2.5 км урт гүүрэн байгууламжтай төмөр зам барихаар төлөвлөжээ. Энэхүү бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэхэд 60 орчим тэрбум төгрөг шаардагдах урьдчилсан тооцоолол гарсан байна.
Төмөр зам барих барилгын ажлыг энэ сарын сүүлээр эхлүүлж, ирэх наймдугаар сард багтаан дуусгахаар төлөвлөсөн. Төслийн захилагч нь Зам тээврийн яам бол төмөр зам барьж байгуулах ажлыг “Монголын төмөр зам” ТӨХК гүйцэтгэх аж.
Бүтээн байгуулалтын ажилд үндэсний 110 орчим аж ахуй нэгж байгууллагын 2500 гаруй ажилтнууд оролцоно.
Засгийн газраас Улаанбаатар хотын агаарын бохирдол, түгжрэлийг бууруулах зорилгоор чингэлэг тээврийн терминалийг нийслэлээс гаргах зорилт тавьсныг ийнхүү ажил хэрэг болгохоор дэд бүтцийг барьж байгуулахаар болж буй юм байна.
Төмөр замын ачаа тээвэрлэлттэй холбоотойгоор Улаанбаатар хот дундуурх авто замын хөдөлгөөнийг өдөрт 3-4 цаг хаадаг байна. Тэгвэл дээрх төмөр зам баригдаж, чингэлэг тээврийн терминалийг Хөшигийн хөндийд байгуулснаар төмөр замын ачаа тээврийг буулгатай холбоотойгоор авто замын хөдөлгөөний хязгаарлалт 40 гаруй минут болж буурах аж.
Г.ХОРОЛ
3,607.57






















































Холбоотой мэдээ