niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-26 12:05 UTC Эх: https://news.mn/r/2793158/ 39b1c2ba49da8349… ← niitlelch.mn руу буцах

Монголын либерал нам АН-д нэгдэх хүсэлтээ өгөв

Хуучирсан мэдээ: 2025.04.04-нд нийтлэгдсэн

Монголын либерал нам АН-д нэгдэх хүсэлтээ өгөв

Монголын либерал нам АН-д нэгдэх хүсэлтээ өгөв

Монголын либерал намын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Амгаланбаатар Ардчилсан намд нэгдэх хүсэлтээ АН-ын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Н.Ганибалд өнөөдөр /2025.04.04/ хүлээлгэн өгчээ. Ингэснээр он гарснаас хойш Ардчилсан намд нэгдэх хүсэлтээ албан ёсоор хүргүүлж буй хоёр дахь нам болж байгаа юм.

Тодруулбал, ШИНЭ намын ээлжит бус IV дүгээр Их хурал /2025.03.30/ болж 1089 төлөөлөгчдийн 99.3 хувийн саналаар Ардчилсан намд нэгдэх шийдвэрийг баталсан юм.

Харин Монголын либерал нам 2025 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр намын ээлжит IX дүгээр их хурлаа хийж Ардчилсан намд нэгдэх улс төрийн шийдвэрийг гаргасан байна. Ирэх Даваа гаригт болох Ардчилсан намын 35 жилийн ойн Их хурлын үеэр ҮБХ-ны гишүүд ШИНЭ нам болон Монголын либерал намыг нэгтгэх хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж