niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-26 12:33 UTC Эх: https://news.mn/r/2792718/ b6cc0d004e3d8ff5… ← niitlelch.mn руу буцах

ТӨК-д томилогдсон менежерүүд 5-6 сая төгрөгийн цалинтай

Хуучирсан мэдээ: 2025.04.02-нд нийтлэгдсэн

ТӨК-д томилогдсон менежерүүд 5-6 сая төгрөгийн цалинтай

ТӨК-д томилогдсон менежерүүд 5-6 сая төгрөгийн цалинтай

Сарын 5-6 сая төгрөгийн цалинтай ажилд 40 гаруй “намчин” бүтээмжийн менежер, хяналтын менежер нэрийн дор төрийн өмчит компаниудад томилогджээ.

Засгийн газраас өнгөрсөн оны сүүлээр төрийн өмчит компаниудад хяналтын менежер, бүтээмжийн менежер томилох шийдвэр гаргаснаар өнөөдрийн байдлаар зөвхөн “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяанд байдаг найман компанид нийт 16 бүтээмж хариуцсан менежер, хяналт хариуцсан менежер томилогдоод байгаа аж.

Төрийн өмчит компаниудын олж байгаа орлого, гаргаж буй зарлага зэргээс хамаарч менежерүүдийн цалин хамгийн бага нь 5-6 сая төгрөг юм байна. Өөрөөр хэлбэл, үүнээс ч өндөр цалинтай менежерийн ажил ч бий аж.

Бүтээмжийн менежер, хяналтын менежерүүд “Эрдэнэс Монгол” нэгдлээр хязгаарлахгүй “Монголын төмөр зам” ТӨХК, “Тавантолгой төмөр зам” ХХК, Хөгжлийн банк, Төрийн банк, МИАТ компани гэхчлэн шилээ даран томилогдож буй мэдээлэл бий.

Газрын дарга нартай эн зэрэгцэхүйц эрх мэдэл эдэлж эхэлсэн хяналтын менежер, бүтээмжийн менежерүүдийг дагаж гарах зардал их ч Сангийн сайд Б.Жавхлангийн хувьд “Засгийн газрын бүтцэд дээрх орон тоог нэмээгүй тул төсөвт дарамт ирэхгүй. Зарлага орлогоо өөрсдөө тооцоод явдаг аж ахуй нэгжүүд дээр нэмэгдэж байгаа орон тоо” гэдэг хариулт хэлж зогсоно.

Тарифын дайнтай холбоотойгоор дэлхийн зах зээлд нүүрсний үнэ унаснаас Монгол Улсын экспортын орлого буурч, төв банкнаас эхлээд олон улсын байгууллагууд зарлагаа хумьж эхлэхийг сануулж эхэлсэн ч Засгийн газар төрийн өмчит компаниудад орон тоог нэмэгдүүлснээ харин ч нэг төсөвт дарамт учруулахгүй гэж тайлбарлаж буйг олон нийт гайхаж байна.

Үнэндээ бол өнөөдөр төрийн өмчит 100 орчим компани байгаагаас ердөө таван хувь нь ашигтай ажиллаж байгаа мэдээлэл бий. Зарлага нь орлогоосоо давсан компаниудыг цэгцлэхээ Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга мэдэгдсэн ч төрийн мөнгө ёолох биш гэсэн шиг л орон тоог нэмж, ярьснаа баллуурдсаар…

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж