niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-26 12:33 UTC Эх: https://news.mn/r/2792639/ 6bfdcfdb001e3adf… ← niitlelch.mn руу буцах

"Багшийн дутагдлаас гаргах хөтөлбөр хэрэгжүүлнэ"

Хуучирсан мэдээ: 2025.04.02-нд нийтлэгдсэн

"Багшийн дутагдлаас гаргах хөтөлбөр хэрэгжүүлнэ"

"Багшийн дутагдлаас гаргах хөтөлбөр хэрэгжүүлнэ"

Засгийн газрын өнөөдрийн /2025.04.02/ ээлжит хуралдаанаар 2025-2026 оны хичээлийн жилийг боловсролыг дэмжих жил болгон зарласан байна. "Боловсрол бол өөрөө салбар дундын шинжтэй. Мөн боловсролоос бүх зүйл хамаардаг. Дэлхийн банкны судалгаагаар боловсролдоо анхаарал тавьж чадвал эдийн засгийг нэмэгдүүлж чадна гэсэн дүгнэлтэд хүрсэн" гэж Боловсролын сайд П.Наранбаяр мэдээлэл хийх үеэрээ хэлэв.

Мөн "2026 онд боловсролын багц хуулийг хэрэгжүүлж, амилуулахаар төлөвлөж байна. Өнөөдөр тулгамдаад байгаа боловсролын тэгш хүртээмж, хүүхдийн сурах таатай орчныг бүрдүүлнэ. 2030 он гэхэд 88 мянган хүүхэд улс даяар нэмэгдэнэ.

Тиймээс ЕБС, цэцэрлэгийн тоо хэмжээг нэмэгдүүлнэ. Тэдэнд 108 сургууль 95 цэцэрлэг хэрэгтэй. Үүн дээр үндэслэсэн төсөв тогтооно. Багшийн дутагдлаас гаргах, багшийг хөгжүүлэх хөтөлбөрүүдийг нэмэгдүүлнэ. Хүн амын нягтралыг тооцоолон хаана, хэдэн сургууль, цэцэрлэг хэрэгтэйг хиймэл оюун ашиглан тооцоолсон. Боловсрол хүний нөөцтэй шууд холбоотой. Манай улсад хүний нөөцийн ноцтой дутагдал үүслээ. Тиймээс хэд хэдэн шинэчлэлт хийнэ. Хөтөлбөрийн шинэчлэлт, цахим шинэчлэлт, санхүүгийн шинэчлэл, багшийн гурван тулгуурт шинэчлэлт гээд хэд хэдэн шинэчлэлт хийнэ. Мөн Хүний нөөцийн асуудалд анхаарал тавьж ажиллана. Боловсролыг дэмжих жил бол эдийн засгийг өөрийг нь дэмжих, салбар дундын уялдаа холбоог шинэчлэх жил байх болно" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж