Яруу найрагч Г.Гүррагчааг үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт сэжиглэн цагдан хорьжээ
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Тагнуулын ерөнхий газраас яруу найрагч Г.Гүррагчааг энэ сарын 15-ны өдөр Эрүүгийн хуулийн үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт сэжиглэн албадан саатуулжээ. Тодруулбал, Нийслэлийн прокурорын газар (НПГ)-аас Г.Гүррагчааг тус хуулийн 19.8-1 дэх хэсгийн “Үндсэн хуульт тогтолцоо, төрийн байгууламжийг хууль бусаар, хүч хэрэглэн өөрчлөх, устгах зорилгоор улс төр, шашны үйл ажиллагаа явуулсан, энэхүү үйл ажиллагаа явуулахаар тодорхой …
Зургийн эвлүүлэг ашиглав Тагнуулын ерөнхий газраас яруу найрагч Г.Гүррагчааг энэ сарын 15-ны өдөр Эрүүгийн хуулийн үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт сэжиглэн албадан саатуулжээ. Тодруулбал, Нийслэлийн прокурорын газар (НПГ)-аас Г.Гүррагчааг тус хуулийн 19.8-1 дэх хэсгийн “Үндсэн хуульт тогтолцоо, төрийн байгууламжийг хууль бусаар, хүч хэрэглэн өөрчлөх, устгах зорилгоор улс төр, шашны үйл ажиллагаа явуулсан, энэхүү үйл ажиллагаа явуулахаар тодорхой бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн” гэх заалтаар яллагдагчаар татаж, үргэлжлүүлэн цагдан хорьж шалгах шаардлагатай гэж үзсэн мөрдөгчийн саналыг Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд хүргүүлжээ. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.