niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-26 13:02 UTC Эх: https://news.mn/r/2792232/ cc7d4fb4fe57a93d… ← niitlelch.mn руу буцах

"Аль ч намын хүн байсан төрийн албанд ажиллах эрхтэй"

Хуучирсан мэдээ: 2025.03.31-нд нийтлэгдсэн

"Аль ч намын хүн байсан төрийн албанд ажиллах эрхтэй"

"Аль ч намын хүн байсан төрийн албанд ажиллах эрхтэй"

Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөрөөс цаг үеийн асуудлаар тодрууллаа.


Төрийн өмчит компани, банк, улсын үйлдвэрийн газарт “бүтээмжийн менежер”, “хяналтын менежер” гэх нэршил бүхий дэд, орлогч дарга статустай албан тушаалыг бий болгож, томилон ажиллуулж байгаа уг асуудалд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр дараах байр суурийг илэрхийлэв.

Тэрбээр "Төр өөрийн харьяанд байгаа компаниудаа хянахгүй бол тэнд хулгай үүрлэчхээд байгааг ард түмэн хэлж байна. Мөн компаниудын бүтээмжийг сайжруулах хэрэгтэй, хэрэв бүтээмжээ сайжруулахгүй бол татан буулгах шаардлагатай. Компани хоёр чиглэлээр үйл ажиллагаа явуулна гэж байгаа шүү дээ. Нэгдүгээрт, Эрдэнэс Монгол уул уурхайн компаниудын нэгдэл байна. Хоёрдугаарт, Эрчист монгол компани үүнд дэд бүтцийн салбарын нэгдэл байна. Энэ хоёр компани дээр үр ашигтай компаниудаа нэгтгэе гэж байгаа юм. Тиймээс төрийн өмчит компаниудыг нийтийн өмч рүү шилжүүлж, төрийн өмчийн хариуцлагатай байдал, менежмент, үр бүтээмжийг сайжруулах зорилгоор бүтээмжийн менежер, хяналтын менежер томилох шийдвэрийг Засгийн газар гаргасан” гэлээ.

Эрх барьж байгаа намын хүн биш бол төрийн албанд орж ажиллах боломж байдаггүйг хүмүүс хэлдэг.

Тухайлбал, сүүлийн найман жил АН төр бариагүй, ингэхэд намаар гадуурхагдаж АН гишүүд, тэдний үр сад төрийн албанд ороогүй, ялгаварлан гадуурхагддаг. Тиймээс хамтарсан Засгийн газар энэ боломжийг бүрдүүлэх ёстой. Аль ч намын хүн байсан төрийн албанд ажиллах эрхтэй. Үнэхээр ур чадвартай хүмүүсээ төрд ажиллуулж, ажил үүргээ биелүүлэх боломжоор хангах хэрэгтэй" гэлээ.

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.03.31/ хуралдаанаар Засгийн газрын 2024 оны гүйцэтгэлийн тайланг хэлэлцэж байна. Уг асуудалд тэрбээр, "2020 оны тавдугаар сард анх удаа Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль баталсан. Уг хууль тухайн оныхоо наймдугаар сард хэрэгжиж эхэлсэн. Тиймээс анх удаа таван жилийн хөгжлийн үндсэн чиглэлийг дүгнэж байна. Дүгнэсэн шалгуур болохгүй байна гэдгийг зарим хүмүүс хэлж байна. Яагаад гэвэл үйл ажиллагааны үндсэн чиглэлийг дүгнэх нэгдсэн платформ байхгүй.

Эрдэнэбүрэн, Багануурын цахилгаан станц, Тавантолгойн цахилгаан станц гэх мэт хэрэгжээгүй төслүүд бий. Үүнийг хэрэгжүүлээгүй хүмүүст хэрхэн хариуцлага тооцох вэ гэдэг асуудлыг  ярилцаж байна. Цаашдаа энэ мэт ажлыг дүгнэдэг нэгдсэн платформтой болъё гэж байгаа юм" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж