13/03/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Монгол, Энэтхэгийн уран бүтээлчид хамтарч баримтат болон уран сайхны кино хийнэ

Монголын кино наадам Колкатад 3 дахь удаагаа болов

Монгол Улсаас БНЭУ-д суугаа ЭСЯ, Баруун Бенгал дахь Өргөмжит Консулын газар хамтарч “Монголын кино наадам”-ыг 3 дахь удаагаа Колката хотын Нандан соёлын төвд зохион байгуулав.

Кино наадмын нээлтэд Колката хотын захирагч асан Шиамал Кумар, Энэтхэгийн нэрт кино найруулагч Гоутам Гош, жүжигчин Ариндам Гангули нар оролцож хоёр орны хооронд соёл урлагийн төлөөлөгчид харилцан солилцож, монгол судлал, буддын соёл, гүн ухаан, урлагийн чиглэлээр хамтарч ажиллаж байна.

Цаашид Монгол, Энэтхэгийн уран бүтээлчид хамтарсан баримтат болон уран сайхны кино хийх бүрэн боломж байгааг тэмдэглэн хэлэв.

Бусаны олон улсын кино наадмын шагналт “Алсын удирдлага” 2013 он (найруулагч С.Бямба), “Хөх толбот хүмүүс” 2012 он (найруулагч Ш.Доржсүрэн), “Ингэн нулимс” 2003 он (найруулагч Д.Бямбасүрэн, Луйжи Фалорни) зэрэг киног наадмын үеэр үзэгчид өргөнөөр ирж сонирхов.

Хоёр орны кино солилцооны хүрээнд “Энэтхэгийн кино наадам”-ыг энэ 7 дугаар сард Улаанбаатар хотноо мөн зохион байгуулахаар төлөвлөжээ.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.