niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-26 13:04 UTC Эх: https://news.mn/r/2792079/ 1ad2ff761ae483ec… ← niitlelch.mn руу буцах

Б.Чойжилсүрэн сайд Увсын ойдоо зориулж Бөхийн өргөөнд хандив өгөв

Хуучирсан мэдээ: 2025.03.31-нд нийтлэгдсэн

Б.Чойжилсүрэн сайд Увсын ойдоо зориулж Бөхийн өргөөнд хандив өгөв

Б.Чойжилсүрэн сайд Увсын ойдоо зориулж Бөхийн өргөөнд хандив өгөв

Тэгш ой нь тохиож байгаа аймаг, сумдад монголчуудад ихэд ач холбогдол өгдөг. Арга ч үгүй бизээ. Төрсөн нутаг, унасан уул, усандаа хайргүй монгол хүн үгүй. Энэ жил тухайлбал Увс аймгийн 100 жилийн тэгш ой. Олон, олон гавьяат, урлагийнхан, бөхчүүд, алдартан төрсөн тус аймгаас цөөнгүй улстөрч монгол төрд хүчин зүтгэдэг. Өнгөрсөн долоо хоногоос эхлэн цуутай эхэлсэн тус аймгийн 100 жилийн хүндэтгэлийн арга хэмжээ төдийгүй өчигдөр /2025.03.30/ болсон барилдааны үеэр ч Монгол бөхийн өргөөнд Увсын аархав.

Учир юу вэ? гэвэл Увс аймгийн харьяат Эрчим хүчний сайд, Увс аймгийн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн дарга Б.Чойжилсүрэн Монгол бөхийн өргөөний гадна тохижилтын ажилд зориулан 100 сая төгрөг хандивласан юм.

Тэрбээр өөрөө бөхийн удамтай бөгөөд аав нь аймгийн хурц арслан Баттогтох аж. Монголын үндэсний бөхийн холбооноос Монгол бөхөө дэмжиж байгаад талархлаа илэрхийлж, Монгол бөхийн өргөөний дүрс бүхий сувинерийг түүнд дурсгажээ. Эртэй, бяртай олон бөх, алдар, суутан төрсөн тус аймгийнхан аргагүй л аархаж баярлах нь гарцаагүй болов. Ингэхдээ зөвхөн аймагтаа ч биш бөхөд хайртай хүнд бүрд зориулж томоохон бүтээн байгуулалтад хандив өргөсөнд олон нийтийн зүгээс ч талархалтай хандаж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
5
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж