niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-26 13:34 UTC Эх: https://news.mn/r/2791390/ 882781f322a3460e… ← niitlelch.mn руу буцах

Д.Нацагдоржийн нэрэмжит номын санг 16 тэрбумаар өргөтгөнө

Хуучирсан мэдээ: 2025.03.27-нд нийтлэгдсэн

Д.Нацагдоржийн нэрэмжит номын санг 16 тэрбумаар өргөтгөнө

Д.Нацагдоржийн нэрэмжит номын санг 16 тэрбумаар өргөтгөнө

БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамтай хамтран хэрэгжүүлж буй 16 тэрбум төгрөгийн төсөвтэй, олон улсын жишиг бүхий 2500 метр квадрат дөрвөн давхар номын сан 2026 оны нэгдүгээр улиралд ашиглалтад орох гэнэ.  Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиж буй энэ өдөр БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны буцалтгүй нөхцөлтэй хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй Улаанбаатар хотын Нийтийн төв номын сангийн өргөтгөл буюу Шинэ номын сангийн барилгын шав тавьсан талаар албаныхан мэдээлсэн юм.

Улаанбаатар хотын Нийтийн төв номын сан нь 1980 онд байгуулагдан 1986 оноос Их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит номын сан болсон бөгөөд нийслэлийн таван дүүрэгт салбар номын сангийн үйл ажиллагаа явуулж байна.

Тус номын сан нь 2016 оноос номын сангийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор харааны бэрхшээлтэй хүмүүсийн NVDA дэлгэц уншигч, монгол брайль хэрэглээнд нэвтрүүлэн 3000 гаруй сан хөмрөгтэйтэйгээр жилд 350 гаруй тусгай хэрэгцээт иргэдэд үйлчилдэг аж. Номын сангийн шинэ өргөтгөл нь давхар бүртээ 200 хүнд үйлчлэх хүчин чадалтай байх ба тусгай хэрэгцээт иргэд уншигчийн тоо хоёр дахин, хүүхэд, залуучуудад номоор дамжуулан соён гэгээрүүлэх үйлчилгээний хүртээмж, уншлагын танхимын тоо, сан хөмрөгийн тоо нэмэгдэх гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж