2018.03.15 · niitlelch.mn (Archiv) · Архив

“Оюу толгой” компани ханган нийлүүлэгчдийнхээ ОЛОЛТ, АМЖИЛТ-ыг дүгнэлээ

Оюу толгой ханган нийлүүлэгчдийнхээ ололт, амжилтыг дүгнэлээ.

Оюу толгойн оны шилдэг ханган нийлүүлэгчдийнхээ ололт, амжилтыг тэмдэглэдэг “Эрдэнийн Говь” шилдэг ханган нийлүүлэгч шалгаруулах ёслолын арга хэмжээ энэ жил долоо дахь жилдээ зохион байгуулагдсан байна.

Бид 2017 онд 1,146 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласан ба тэдний 669 нь үндэсний компаниуд байв. Энэ удаагийн “Эрдэнийн Говь” шилдэг ханган нийлүүлэгч шалгаруулах ёслолд дараах зургаан номинацад ялагчидаа тодруулан шагнал гардууллаа.

–Өмнөговийн Шилдэг ханган нийлүүлэгч: Ханбогд Тээвэр Ложистик ХХК

–Үндэсний Шилдэг ханган нийлүүлэгч: Мехлопат ХХК

–Хүргэлтийн Шилдэг гүйцэтгэлтэй ханган нийлүүлэгч: Галба Өртөө ХХК

–Аюулгүй ажиллагааг эрхэмлэгч Шилдэг ханган нийлүүлэгч: Энержи Интернэшнл ХХК

–Гүний уурхайн төслийн Шилдэг ханган нийлүүлэгч: Даян Контракт Майнинг ХХК

–Шилдгийн шилдэг ханган нийлүүлэгч: ОраМеталл ХХК

Энэ нийтлэл niitlelch.mn-ийн өмнөх архиваас. Анх нийтлэгдсэн огноо дээр заагдсан.
🗎 Архивлагдсан хувь (2026-10-24)
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.

⚑ Алдаа мэдэгдэх

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл алга.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.