niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-10-24 21:22 UTC Эх: https://niitlelch.mn/%d0%bd%d0%b8%d0%b9%d0%b3%d1%8d%d0%bc/%d0%bc%d0%be%d0%bd%d0%b3%d0%be%d c0414817929ef401… ← niitlelch.mn руу буцах

“Монгол цэргийн өдөр”-т зориулсан ёслолын жагсаал болно

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 97 жилийн ойд зориулсан Цэргийн ёслолын жагсаал 03 сарын 16-ны 12 цагт Налайх дүүргийн Соёлын ордны өмнөх талбайд болно.

Энэ үеэр “Монгол цэргийн өдөр”-т зориулсан өдөрлөгийн нээлт болж, Налайх цэргийн хотхон дахь цэргийн анги, салбаруудын жагсаал, гардан тулааны үзүүлэх тоглолтоос гадна Цэргийн зэвсэг, техникийн үзэсгэлэн дэлгэгдэх аж.