УИХ-ын гишүүн П.Сайнзориг Засгийн газрын хийн хоолойн асуудал хариуцсан тусгай Элчин сайдыг шалгуулах хүсэлтэй байгаагаа мэдэгдээд байна.
Засгийн газрын хийн хоолойн асуудал хариуцсан тусгай Элчин сайдаар УИХ-ын дарга асан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд ажиллаж буй.
З.Энхболдыг шалгуулах шаардлага байгаагаа УИХ-ын гишүүн П.Сайнзориг “Би сүүлийн зургаан сар гүтгүүлж байна. Хятадаараа дуудуулаад 280 мянган хаятад оруулж ирэх байна гээд. Засгийн газрын тусгай элч буюу хийн хоолой хариуцсан БЭТ юм уу даа тэр нөхөр гүтгээд байгаа. Худал мэдээлэл тарааж байгаа О.Алтангэрэл сайд аа, цагдаагийн байгууллага аа. Энэ хүний талаар би мэдээлэл өгвөл хурдтай шалгачих юм шиг байна, өгье гэж бодож байна. Царай харахгүй шүү” гэж УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдааны үеэр мэдэгдсэн юм.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг өнгөрсөн оны намар Гадаадаас ажиллах хүчин авах тухай хуулийн төслийг санаачилж байгаагаа мэдэгдсэн. Эл төслийг УИХ-ын дарга асан З.Энхболд эсэргүүцэж байв. Мөн дээрх хуулийн төслийг эсэргүүцэгсэд олон байснаас болсон уу, өөр шалтгаан нөлөөлсөн үү төсөл санаачлагчид дээрх хуулийн төслөө буцаан татсан юм.
Өөрөөр хэлбэл, энэхүү хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын экс дарга түүнийг гүтгэсэн бололтой, цагдаагийн байгууллагаар шалгуулах хүсэлтэй байна.
Г.ХОРОЛ
3,607.57






















































Холбоотой мэдээ