УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн /2025.03.24/ хуралдаанаар цагдаагийн байгууллагаас энэ сарын 19-нд зохион байгуулсан хойшлуулшгүй ажиллагааны талаар Хууль зүй дотоод хэргийн сайд мэдээлэл хийж, гишүүдийн асуултад хариулт өгсөн. Энэ үйл явцыг УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир “УИХ дээр хэрэг ярьдаг буруу жишиг тогтоож байна” гэж шүүмжилсэн юм.
Тэрбээр “Би бол УИХ-ын гишүүд чинь яачихаад байгаа юм бэ гэж асуумаар байна. Нэг хэргийг энд авч ирээд Засгийн газрын төвшинд ч ,УИХ-ын түвшинд ч ярих. Өдөрт хэдэн зуун хэрэг гардаг байхад УИХ нэг хэргийг авч ирээд ярих юм уу. Сүүлдээ УИХ дээр хэрэг ярьдаг болох нь байна шүү дээ. Хэргийн дотоод нарийн ширийн юмыг нь хүртэл ярьдаг болох нь байна ш дээ. Асуугаад байна шүү дээ, гишүүд. Прокурорын зөвшөөрлийн хүрээнд л сайд учирлаж тайлбарлаад байна. Энэ чинь буруу жишиг тогтоож байна. Цаашдаа асуудлыг сенсаци болгочихвол УИХ, Засгийн газрын түвшинд ярьдаг болгох гэж байна ш дээ. Хүний эрх зөрчигдсөн талаас нь ярихыг ойлгож байна. Сүүлдээ асуудал өөр тийшээ болж хувирч байна.
УИХ -ын гишүүүдийн үндсэн үйл ажиллагаа нь хууль тогтоох. Та бид нарын баталсан хуулийн хүрээнд л мөрдөн байцаагч нар ажиллаж байгаа. Сайд сая хэллээ. Мөрдөн байцаах үйл ажиллагаа, хэрэг бүртгэлийн ажиллагаа хийж болох юм уу. Хөндлөнгөөс нь нөлөөлөх байдал үүсэхийг ч үгүйсгэхгүй болж байна.
УИХ-ын гишүүд ээ, хууль тогтоох байгууллагынхаа ажилд л анхаар, хуралдаа суу. Хажууд чинь УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдах гээд гишүүдийн ирц бүрдэхгүй 2-3 цаг хүлээж байна.
Үндсэн үйл ажиллагаандаа анхаарч ажиллаач ээ, улстөржсөн үйл ажиллагаан дээр нь хуваагдаж “алалцах” ямар хэрэгтэй юм.
Хэрэг дээр ажилладаг, мөрдөн байцаадаг, хянадаг эрх бүхий байгууллага нь байгаа шүү дээ. Энэ хэрэг дээр үнэхээр хууль зөрчсөн бол хариуцлага хүлээх хуулийн заалт нь байгаа. УИХ -ын гишүүд нь урдуур нь гүйж ороод асуудлыг жинхэнэ улстөржүүлнэ гэж энэ. Цаашдаа хэрэг болгоныг байнгын хороон дээр авч ирж ярина гэвэл маш буруу” гэсэн юм.
Олон нийт ч УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар цахим мөрийтэй тоглоомтой холбоотой хуулийнхны мөрдөж буй хэргийг УИХ дээр ярьсан нь хэрэгт зориудаар нөлөөлөх гэсэн оролдлого ч байхыг үгүйсгэхгүй гэж шүүмжилж буй юм.
Г.ХОРОЛ
3,607.57





















































Холбоотой мэдээ