niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-26 14:04 UTC Эх: https://news.mn/r/2790786/ af443e65b2073b1e… ← niitlelch.mn руу буцах

АН-ын бүлэг сайд О.Алтангэрэлийг “байцааж” байна

Хуучирсан мэдээ: 2025.03.24-нд нийтлэгдсэн

АН-ын бүлэг сайд О.Алтангэрэлийг “байцааж” байна

АН-ын бүлэг сайд О.Алтангэрэлийг “байцааж” байна

УИХ дахь Ардчилсан намын бүлэг энэ цаг мөчид Төрийн ордонд хуралдаж байна. Тус хуралдаанаар “Ноорог” медиатай холбоотой асуудлаар бүлгийн гишүүд Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэлээс мэдээлэл сонсч буй аж.

Цагдаагийн байгууллага өнгөрсөн долоо хоногт шөнө дөлөөр хойшлуулшгүй ажиллагаа зохион байгуулах үеэрээ “Ноорог” медиагийн уран бүтээлчдийг саатуулан байцаалт авч, ажлынх нь техник хэрэгслийг хураан авсан юм. Энэхүү үйлдлийг Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл “Ямар ч хуулийн зөрчилгүйгээр хэрэгжүүлсэн арга хэмжээ. Бүх л процесст прокурор хяналт тавин ажиллаж байгаа” гэж мэдэгдсэн. Гэвч хэвлэлийнхэн төдийгүй олон нийтийн зүгээс цагдаагийн байгууллагаас “Ноорог” дээр явуулсан хойшлуулшгүй ажиллагаа нь хэвлэлийн эрх чөлөөнд халдсан үйлдэл гэж шүүмжилж буй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж