Азийн хөгжлийн банкны жилийн уулзалтад Монголбанкны төлөөлөл оролцлоо
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгч нарын зөвлөлийн 58 дахь удаагийн жилийн уулзалт Италийн Милан хотноо тавдугаар сарын 3-7-ны өдрүүдэд болж, Монголбанкны төлөөлөл оролцлоо. Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгч Масато Канда нээлтийн үгэндээ Ази, Номхон далайн бүс нутагт тулгарч буй тодорхойгүй байдал нь эрсдэлд илүү тэсвэртэй, тогтвортой ирээдүйг бий болгох боломж гэдгийг онцолж байна. Энэхүү 58 дахь удаагийн жилийн уулзалтад улс орнуудын Засгийн газар, банк санхүү, хувийн хэвшил, иргэний нийгэм, академийн төлөөлөл 5000 гаруй зочин оролцож, Ази, Номхон далайн бүс нутагт өөрчлөлт хийхэд шаардлагатай дөрвөн гол чиглэлийн талаар санал солилцлоо. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.