niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-26 14:34 UTC Эх: https://news.mn/r/2790137/ f8d2ab5244289bc1… ← niitlelch.mn руу буцах

Парк-цэцэрлэгт хүрээлэн чиглэлийн дүүжин тээврийн ТЭЗҮ-г боловсруулж байна

Хуучирсан мэдээ: 2025.03.21-нд нийтлэгдсэн

Парк-цэцэрлэгт хүрээлэн чиглэлийн дүүжин тээврийн ТЭЗҮ-г боловсруулж байна

Парк-цэцэрлэгт хүрээлэн чиглэлийн дүүжин тээврийн ТЭЗҮ-г боловсруулж байна

Улаанбаатар хотын 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал, Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичигт тусгасан зорилго, зорилтын хүрээнд дүүжин замын тээврийн төслийг нийслэлд хэрэгжүүлэхээр болсон билээ. Авто зам барих боломжгүй ачаалал ихтэй газруудыг харгалзаж дүүжин замын тээвэр төслийг нийслэлд хоёр чиглэлд барьж байгуулахаар төлөвлөөд буй.

Төслийн нэгдүгээр шугам болох Яармаг, Арцатаас Өнөр хороолол чиглэлийн бүтээн байгуулалтын ажил эхэлсэн.

Харин хоёрдугаар шугам болох Үндэсний соёл амралтын хүрээлэнгээс Үндэсний цэцэрлэгт хүрээлэн чиглэлийн төслийн тухайд ТЭЗҮ зураг төслийг боловсруулахаар ажиллаж байна гэдгийг албаныхан мэдээллээ.

Дүүжин замын тээврийн төслийг хэрэгжүүлэх үндэслэл:

-Улаанбаатар хотын хүн амын тоо сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд 2.7 дахин нэмэгдсэн,

-Автомашины тоо автозамын багтаамжаас 8-10 дахин хэтэрсэн,

-Нийслэлийн гудамж замын 78 хувьд түгжирдэг болсон төдийгүй замын ачааллаас шалтгаалж нийтийн тээврийн хэрэгслийн зорчилтын хурд 8-15 км цаг болсон зэрэг үндсэн шалтгаанууд юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж