Э.Даваажамц, Б.Буянхишиг нар 1705 км замыг туулж, долоо дахь аймагтаа очив
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлах ахлагч Э.Даваажамц болон 234 дүгээр ангийн гүүрчин аврагч, дэд ахлагч Б.Буянхишиг нар 99 хоногт 5000 км замыг явган туулж эхэлсэн. Тэд 36 дахь өдрөө Төв аймагт гүйж байна. Нийтдээ зургаан аймгийн нутгаар дайран, хоёр өдрийн өмнөх байдлаар долоо дахь аймгийнхаа нутаг буюу Төв аймгийн Лүн суманд очиж хоногложээ. Гүйлт эхэлснээс хойш тэд нийт 1705 км замыг туулаад байгаа бөгөөд төв аймгийн Зуунмод сумаар дайран өнгөрч, Монгол орны зүүн хязгаарыг зорино. Гүйгчид цастай, бороотой, шуургатай цаг агаарын ямар ч нөхцөлд ажрахгүй гүйсээр өдөрт дунджаар 50-55 км замыг туулж байгааг арын алба буюу "Таван цэг" багийнхан холбогдох газруудад мэдээлжээ. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.