niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-26 15:00 UTC Эх: https://news.mn/r/2790048/ b93ba58383ee07af… ← niitlelch.mn руу буцах

УИХ-ын гишүүд хийцгүйрч, Дархан руу “шилрэв”

Хуучирсан мэдээ: 2025.03.20-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүд хийцгүйрч, Дархан руу “шилрэв”

УИХ-ын гишүүд хийцгүйрч, Дархан руу “шилрэв”

УИХ-ын хаврын чуулган эхлээд удаагүй энэ өдрүүдэд ажил ид буцалж байх ёстой ч гишүүд хийцгүйрч, нэг хэсэг нь Дархан-Уул аймаг руу “шилрэв”.

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам өнгөрсөн өвөл Дархан-Уул аймаг рүү нүүсэн тул УИХ-ын Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд ажил байдалтай нь газар дээр нь очиж танилцаж байгаа нь энэ аж.

УИХ бүтэн хоёр гурван сар амарч байгааг ашиглаад шилжилт хөдөлгөөнтэй нь танилцаж яагаад болоогүй юм бүү мэд.  Хуулийн төслүүд дээр ажиллах цаг заваасаа хумслаад Дарханыг зорьсон гишүүдийг олон нийт “Хаяандаа байгаа “Хүчит шонхор” зах дээр ажиллаад махны үнэ ханш ч судалчихгүй хэрнээ Дархан руу зүтгэх ямар хэрэг байна вэ. Дарханаас ажлаа хийхэд ямар байх вэ гэдгийг судалж яваа юм болов уу” гэцгээн үг хаяж байна.

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр салбар яам нь Дархан-Уул аймаг руу нүүсний дараа “Миний хувьд долоо хоногтоо 2-3 өдөр нь Дархан-Уул аймагт яаман дээрээ ажиллах бол мөн 2-3 хоногт Улаанбаатар хотод байж, УИХ, Засгийн газар дээрээ ажиллана. Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот руу автомашинаар явахад 1.30-2.00 цагийг л зарцуулдаг бол Улаанбаатар хот руугаа ороход их цаг зарцуулж байгаа” гэж тодотгож байсан удаатай.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж