niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-26 15:04 UTC Эх: https://news.mn/r/2789452/ 5887fbef60a62f5a… ← niitlelch.mn руу буцах

Хойшлуулшгүй ажиллагааны талаар ЦЕГ-ын дарга Т.Сүхболд мэдээлэл өгнө

Хуучирсан мэдээ: 2025.03.18-нд нийтлэгдсэн

Хойшлуулшгүй ажиллагааны талаар ЦЕГ-ын дарга Т.Сүхболд мэдээлэл өгнө

Хойшлуулшгүй ажиллагааны талаар ЦЕГ-ын дарга Т.Сүхболд мэдээлэл өгнө

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2025.03.18/ хуралдаанаар Ноорог.мн медиатай холбоотой асуудлаар эрх бүхий хүмүүсийг оролцуулан мэдээлэл сонсох шаардлагатай гэдэг асуудлыг УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал хөндсөн юм.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар “Цагдаагийн ерөнхий газрын дарга Т.Сүхболдтой утсаар холбогдож, болж буй үйл явдлын талаар мэдээлэл өгөхийг хүссэн. Мэдээлэл өгөхөд бэлэн байна гэсэн.  Хамгийн гол нь өнөөдрийн байнгын хорооны хуралдаанд эл асуудлыг хэлэлцэх жагсаалтад оруулах боломжгүй. УИХ-ын дарга айлчлалаар мордсон тул УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдах боломжгүй.

Нөгөө талдаа улс төрийн нөлөөлөл оруулах ч юм уу ийм нөхцөл байдал үүсвэл залууст бүр хүндрээд явчихаж болзошгүй учраас хараа хяналтаа хажуугаас нь тавиад хүний эрхийн асуудалд анхаарал хандуулах ёстой.  Хуулийн байгууллагынхныг шууд дуудаж авч ирээд мэдээлэл сонсдог нь тогтсон практик биш. Хууль хэрэгжүүлэх байгууллагын хараат бус байдалд нөлөөлсөн байдал үүсгэхгүйн тулд албан бусаар мэдээлэл авахаар болсон” гэлээ.

Сануулахад, Ноорог.мн медиагийн байранд цагдаагийн байгууллагаас өнгөрсөн шөнө /2025.03.17-2025.03.18/ хойшлуулшгүй ажиллагаа явуулж, тоног төхөөрөмжийг нь хурааж,  залуусаас мэдүүлэг авч байцаасан асуудал нийгэмд дуулиан тарьж, хэвлэлийн эрх чөлөөнд хүндэтгэлтэй хандахыг олон нийт уриалж буй.

УИХ-ын гишүүд ч эл асуудлаар байр суурь илэрхийлэх болсон юм. Тэгвэл УИХ-ын Хууль зүйн байнгын хороо дээрх асуудлаар удахгүй цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудаас мэдээлэл сонсох болж байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж