Суррон, скүүтер, мопедоос унах буюу онхолдож гэмтэх тохиолдол өндөр хувьтай байгаа талаар ГССҮТ-өөс мэдээллээ. Тодруулбал, сүүлийн гурван жилийн байдлаар, Монгол Улсын хэмжээнд цахилгаан дугуй буюу суррон, скүүтер, мопедоос үүдэлтэй нийт 887 осол гэмтлийн тохиолдол бүртгэгджээ.
Харин 2024 онд улсын хэмжээнд суррон, скүүтер, мопедоос үүдэлтэй осол гэмтлийн 532 тохиолдол бүртгэгдэж, тухайн шалтгааны улмаас гурван хүн амь насаа алдсан байна.
Нийт тохиолдлын 93 хувь буюу 495 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд эдгээр иргэдийн 91.2 хувь нь ГССҮТ-өөс тусламж үйлчилгээ авчээ. Мөн нийт тохиолдлын 67.1 хувь нь эрэгтэйчүүд, 32.9 хувь нь эмэгтэйчүүд байна. Түүнчлэн ослын тохиолдлын тоо эрэгтэйд 15-19 насанд, эмэгтэйд 5-9 насанд өндөр байгаа юм.
Осол гэмтлийн шалтгаанаар нь авч үзвэл,
- Мопед, суррон, скүүтерээс унах буюу онхолдож гэмтэж, бэртсэн тохиолдол 72 хувь
- Мопед, суррон, скүүтертэй зорчигч автомашинд мөргүүлсэн тохиолдол 17.5 хувь
- Явган зорчигч мопед, суррон, скүүтерт мөргүүлсэн тохиолдол 9 хувь
- Мопед, суррон, скүүтертэй зорчигчид хоорондоо мөргөлдсөн тохиолдол 1.5 хувь бүртгэгджээ.
Тухайн шалтгаант ослын үед толгой 22.6 хувь, тохой ба шуу 21.1 хувь, өвдөг ба шилбэ 18.4 хувь түлхүү гэмтдэг байна.
3,607.57






















































Холбоотой мэдээ