Тина Тернерийн тогтоосон Гиннесийн амжилтыг Леди Гага 2.1 сая үзэгчээр эвдлээ
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Рок н’ роллын хатан хаан Тина Тернер 1988 онд Бразилийн Рио де Жанеро хотод тоглож байв. Тоглолтыг 188 мянган хүн үзэж, Тина Гиннесийн номонд бичигдсэн юм. Энэ бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн олон үзэгчтэй амьд тоглолт болсон. Тэгвэл, үүнээс 37 жилийн дараа тус хотод Леди Гага үнэгүй тоглолт зохион байгуулж, 2.1 сая хүн үзлээ. Улмаар Тина Тернерийн амжилтыг Леди Гага эвдэж байна. Өнгөрсөн бямба гарагт болсон тоглолт нь Леди Гагагийн Coachella наадамд үзүүлсэн шоу. Энэ онд тэрбээр Mayhem хэмээх шинэ цомгоо цацсан бөгөөд амжилтаараа тэргүүлсээр байна. 2020 онд буюу цар тахлын үед Гага Chromatica цомгоо гаргасан нь шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан ч төдийлөн олон нийтэд хүрээгүй юм. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.