niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-26 16:03 UTC Эх: https://news.mn/r/2788349/ d8f7d13c219ffd75… ← niitlelch.mn руу буцах

Хувьцааны ногдол ашгаа аваагүй 80 мянган иргэн байна

Хуучирсан мэдээ: 2025.03.13-нд нийтлэгдсэн

Хувьцааны ногдол ашгаа аваагүй 80 мянган иргэн байна

Хувьцааны ногдол ашгаа аваагүй 80 мянган иргэн байна

Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэдэд байгалийн баялгийг тэгш шударгаар хүртэх эрхийн хэрэгжилтийг хангах чиглэлээр Хүний эрхийн Үндэсний Комисс, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв хамтран ажиллаж байна.

Улсын хэмжээнд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч 3.4 сая иргэн бүртгэлтэй ч өнгөрсөн хугацаанд 3.2 сая иргэнд таван удаа нийт 1.9 их наяд төгрөгийн ногдол ашгийг иргэдэд олгосон бөгөөд 80 мянган орчим иргэдийн хувьцааны ногдол ашиг тараагдаагүй байна.

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболд, Тамгын газрын дарга Ц.Адъяахишиг, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн гүйцэтгэх захирал М.Энхсайхан, Захиргаа, хууль эрх зүй, санхүүгийн газрын захирал Ж.Амарсайхан нар “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцааны ноогдол ашгийг ямар нэгэн шалтгаанаар аваагүй, бүртгэл судалгаанд огт хамрагдаагүй иргэдийн судалгааг гаргаж, иргэн бүр ногдол ашиг хүртэх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна гэж мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
8
БурууБуруу
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж