niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-26 16:31 UTC Эх: https://news.mn/r/2787979/ 0a95caad7915f6b2… ← niitlelch.mn руу буцах

ГССҮТ: Ослоос болж гэмтсэн 2 хүний бие хүнд байна

Хуучирсан мэдээ: 2025.03.12-нд нийтлэгдсэн

ГССҮТ: Ослоос болж гэмтсэн 2 хүний бие хүнд байна

ГССҮТ: Ослоос болж гэмтсэн 2 хүний бие хүнд байна
Төв аймгийн Өндөрширээт сумын нутагт өчигдөр /2025.03.11/ автомашины ослын улмаас зургаан хүн нас барсан харамсалтай хэрэг болсны зэрэгцээ хоёр хүн хүнд гэмтэл авч, Гэмтэл согог судлалын үндэсний төв/ГССҮТ/-д хүргэгдсэн.
Ослоос болж гэмтсэн иргэдийн биеийн байдлыг ГССҮТ-өөс тодруулахад "Хоёр хүний биеийн байдал хүнд, эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна. Тодорхой мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ.
Сануулахад, дээрх ослын улмаас “Toyota Hiace” маркийн автомашинд зорчиж явсан таван хүн, жолоочийн хамт нийт зургаан хүн нас барж, хоёр хүүхэд гэмтсэн ослыг Төв аймгийн цагдаагийн газар шалгаж байгааг албаныхан мэдээлсэн. Ослоор нас барсан зургаан хүний хоёр нь хүүхэд байсан юм.
Урьдчилсан байдлаар Төв аймгийн Өндөрширээт сумын нутаг дэвсгэрт орших Талын уул гэх газар буюу Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын 170 дахь км орчимд “Toyota Hiace” маркийн автомашины жолооч нь Улаанбаатар хотоос Завхан аймгийн чиглэлд зорчиж явсан “Kia Grandbird” маркийн том оврын автобустай мөргөлдсөнөөс энэхүү осол болсон байдаг.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж