niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-26 16:32 UTC Эх: https://news.mn/r/2787799/ 3d9d4db74b9e1f9d… ← niitlelch.mn руу буцах

“Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Шон Хинтонтой уулзав

Хуучирсан мэдээ: 2025.03.11-нд нийтлэгдсэн

“Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Шон Хинтонтой уулзав

“Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Шон Хинтонтой уулзав

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал өнөөдөр /2025.03.11/ “Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн даргаар томилогдсон Ноён Шон Хинтоныг Төрийн ордонд хүлээн авч уулзсан байна.

Уулзалтаар Оюутолгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх, энэ хүрээнд менежментийн гэрээг шинэчлэх, хөрөнгө оруулалтын гэрээний дагуу эрчим хүчээр хангах, лабораторийн хяналт, үүсмэл орд, зэсийн баяжмал боловсруулж, хайлуулах үйлдвэр байгуулах зэрэг чиглэлээр хамтран ажиллах асуудлаар нээлттэй санал солилцжээ.

Оюутолгой төслийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улс 34 хувь эзэмшдэг ч үр өгөөж муу байгаа гэх асуудал хөндөгдөж ирсэн. Тиймээс хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулж, Монгол Улсын хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх шаардлагатай тухай асуудал үе үеийн Засгийн газарт тавигддаг.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн арванхоёрдугаар сард УИХ-аар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэх үеэрээ "Оюутолгой” төслийн 34 хувь дээр АМНАТ тооцож сайжруулах боломжтой” гэдэг асуудлыг хөндөж байв.

 

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж