niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-26 17:03 UTC Эх: https://news.mn/r/2787116/ e3a98edccc61a551… ← niitlelch.mn руу буцах

"Эмэгтэйчүүдийн өргөө гэр инээд баяслаар цалгиж, өнөр өтгөн байхын ерөөлийг дэвшүүлье"

Хуучирсан мэдээ: 2025.03.07-нд нийтлэгдсэн

"Эмэгтэйчүүдийн өргөө гэр инээд баяслаар цалгиж, өнөр өтгөн байхын ерөөлийг дэвшүүлье"

"Эмэгтэйчүүдийн өргөө гэр инээд баяслаар цалгиж, өнөр өтгөн байхын ерөөлийг дэвшүүлье"

Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан Төрийн ордонд өнөөдөр /2025.03.07/ “Алдарт эхийн одонт ээж” хүндэтгэлийн ёслол зохион байгууллаа.


Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүндэтгэлийн ёслолд оролцон ээжүүд, охид, бүсгүйчүүдэд талархал илэрхийлж, үг хэллээ. Тэрбээр, "Ижийгээ шүтэж, эмэгтэйчүүдээ хүндэтгэх олон зууны түүхтэй монголчууд энэ өдрийг охид, эмэгтэйчүүдийнхээ эрхийг хамгаалах бодлогын хэрэгжилтийг дүгнэн цэгнэж, эхчүүд, эмэгтэйчүүддээ хүндэтгэл үзүүлдэг бүх нийтийн баярын өдөр болгон тэмдэглэж байна. Төрөөс хүн амаа өсгөх бодлогыг тууштай хэрэгжүүлэхдээ олон хүүхэд төрүүлж, өсгөсөн ээжүүдээ алдаршуулан, Алдарт эхийн 1, 2 дугаар зэргийн одон олгож ирсэн. Энэ жилээс одонт ээжүүдэд олгодог мөнгөн урамшууллын хэмжээг хоёр дахин нэмсэн.

Ээжүүд үр хүүхдээ өсгөж, эрдэм номтой, ёс суртахуунтай, хүнлэг энэрэнгүй, эх оронч иргэн болгон төлөвшүүлэхэд сэтгэл зүрх, хайр халамжаа бүрэн зориулж, улс орныхоо хөгжил дэвшилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулдаг. Ээжүүд, эмэгтэйчүүдийн өргөө гэр инээд баяслаар цалгиж, үр хүүхдүүд нь дүүрэн жаргалтай, төвшин амьдралтай, өнөр бүлээрээ энх тунх, үе удмаараа өнөр өтгөн байхын ерөөлийг өргөн дэвшүүлье" гэв.

“Алдарт эхийн одонт ээж” хүндэтгэлийн ёслолд 21 аймаг, нийслэлийн төлөөлөл болсон 1,000 ээж оролцлоо. Хүндэтгэлийн ёслолыг Алдарт эхийн одонт ээжүүдийн холбоо, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын эмэгтэйчүүдийн холбоо хамтран 19 дэх  жилдээ зохион байгууллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж