Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр зам 102.5 км үргэлжилнэ
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын төслийн нээлтийн ажиллагаа Хөшигийн хөндийд боллоо. "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн Багахангай өртөөнөөс салаалж, Төв аймгийн Сэргэлэн сумын нутгаар дайрч, Хөшигийн хөндий хүртэл чиглэсэн энэхүү гуравдугаар зэрэглэлийн салбар төмөр зам нь 102.5 км урттай бөгөөд 1520 мм царигтай, гурван өртөө, дөрвөн зөрлөгтэй, 2.5 км урт гүүрэн байгууламжтай байх юм. Энэ нь Монгол Улсад баригдаж багаа анхны салбар төмөр зам аж. Тус төмөр замын олон улсын стандарт, чанарын шаардлагад нийцүүлэн барьж, байгуулах, ашиглалтыг "Монголын төмөр зам" ТӨХК хариуцна. Бүтээн байгуулалтын ажилд дотоодын 110 орчим ААН-ын 2500 гаруй ажилтан оролцох юм байна. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.