niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-26 18:02 UTC Эх: https://news.mn/r/2786240/ a0edd1bd6d902c03… ← niitlelch.mn руу буцах

Д.Пүрэв-Очир засаг даргын ажлаа үргэлжлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2025.02.28-нд нийтлэгдсэн

Д.Пүрэв-Очир засаг даргын ажлаа үргэлжлүүлнэ

Д.Пүрэв-Очир засаг даргын ажлаа үргэлжлүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Булган аймгийн ИТХ-ын V/28 дугаар тогтоолоор Булган аймгийн Засаг даргыг огцруулах тухай саналыг хүлээж авахгүй гэдгээ өчигдөр /2025.02.27/мэдэгджээ. Ингэснээр Булган аймгийн засаг дарга Д.Пүрэв-Очир засаг даргын ажлаа үргэлжлүүлэх юм.

Тэрбээр Монгол Улсын Ерөнхий сайдын 2024 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн 114 тоот захирамжаар Булган аймгийн Засаг даргаар томилогдож /2024.11.15/ өдөр ажлаа хүлээн авсан билээ.

Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр Булган аймагт Монгол Ардын Нам ялалт байгуулсан бөгөөд Д.Пүрэв-Очир нь Булган аймгийн МАН-ын дарга буюу орон нутгийн сонгуульд Булган сумын 6-р баг 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшиж 676 саналаар 56,19 хувьтай аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж