XVII жарны элдэв эрдэнэт хэмээх модон могой жилийн цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар өнөөдөр /2025.02.27/ эрхэлсэн ажилдаа өндөр амжилт гарган, эх орноо хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан нэр бүхий хүмүүст төрийн өндөр дээд одон цол тэмдэг хүртээлээ.
Тодруулбал, Байгаль орчны гавьяат ажилтан, "Үр жимс" хоршооны тэргүүн Д.Цэндсүрэнд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ. Жимс, жимсгэний аж ахуйг хөгжүүлэх, модны тарьц суулгацыг үржүүлэн, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, цөлжилт хөрсний доройтлыг бууруулах, байгаль орчноо хамгаалах, салбарын залуу мэргэжилтнийг дадлагажуулахад жинтэй хувь нэмэр оруулсныг үнэлж энэхүү шагналыг хүртээлээ. Ингэхдээ баатрын “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.
Анагаахын шинжлэх ухаан, боловсролын салбарт үр бүтээлтэй ажиллан, удам зүй, дархлал судлал, анагаах ухааны сургалтын тогтолцоонд сувилахуйн тусламж үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, сургалтын арга зүй нэвтрүүлж, эрдэм шинжилгээний болон асуудал дэвшүүлсэн өгүүлэл, нийтлэл туурвин, залуу мэргэжилтнүүдийг бэлтгэхэд сурган дадлагаэуулсан Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн багш, Гавьяат багш, шинжлэх ухааны доктор, профессор И.Пүрэвдоржид Ардын багш цол олголоо.
Мөн Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ахмад ажилтан, академич, Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны доктор, профессор Б.Амаржаргалд Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор, Уулын спортын тамирчин, дасгалжуулагч, Олон улсын хэмжээний мастер Т.Ичинноровыг Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цолоор шагнасан бол Сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин Б.Билгүүнийг Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагналаа.
Тужийн нарсны байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргааны ахмад ажилтан, байгаль хамгаалагч Д,Довдондэмбэрэлийг Байгаль орчны гавьяат ажилтан цолоор, Боловсролын их сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн зөвлөх профессор Цагааны Баасандоржийг Монгол Улсын гавьяат багш цолоор шагнав.
Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Бадма-Ёга дацангийн ловон лам, гавж Ц.Гүнчин-Иш, Монгол бөхийн өргөөний ерөнхий менежер Ц.Цэвэлмаа нарыг Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор, чөлөөт уран бүтээлч, Морин хуур хөгжмийн багш Б.Энхболдод Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртээсэн бол Улсын драмын эрдмийн театрын жүжигчин О.Гэрэлсүхийг Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор тус, тус шагналаа.




Г.ХОРОЛ
3,607.57






















































Холбоотой мэдээ