niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-26 18:04 UTC Эх: https://news.mn/r/2785897/ c69ca41264863ba5… ← niitlelch.mn руу буцах

Ерөнхийлөгч: Б.Билгүүнээ үргэлжлүүлэн тоглоно шүү, Леброн 40 хүрчихээд байна

Хуучирсан мэдээ: 2025.02.27-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч: Б.Билгүүнээ үргэлжлүүлэн тоглоно шүү, Леброн 40 хүрчихээд байна

Ерөнхийлөгч: Б.Билгүүнээ үргэлжлүүлэн тоглоно шүү, Леброн 40 хүрчихээд байна

НЭМЭЛТ: 10:11 цаг

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар дөнгөж сая Хасын Хүлэгүүд багийн тамирчин Б.Билгүүн Монгол Улсын гавьяат тамирчин цол тэмдэгээ гардан авлаа. Шагнал гардуулсаны дараа Ерөнхийлөгч түүнд хандан "Б.Билгүүнээ үргэлжлүүлээд тоглоно шүү, Леброн 40 хүрчхээд байгаа шүү" гэжээ.


Б.БИЛГҮҮН МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ТАМИРЧИН ЦОЛ ХҮРТЭНЭ

Сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулах билээ. Тэгвэл сагсан бөмбөгийн спортоос дахин гавьяат тамирчин төрөхөөр болжээ. Тодруулбал, Монгол Улсын шигшээ баг болон Хасын Хүлэгүүд багийн тамирчин Б.Билгүүнийг тус шагналаар шагнах гэнэ.

Хамгийн сүүлд Монголын сагсан бөмбөгийн тамирчид дундаас Т.Түвшинбаяр гавьяат тамирчин цолоор шагнуулсан билээ. Түүнээс өмнө Ц.Шаравжамц мөн энэхүү шагналыг хүртэж байв. Харин ид тоглож яваа насандаа гавьяат тамирчин хүртэж буй анхны сагсан бөмбөгийн тамирчин нь Б.Билгүүн болж байна. Түүний хувьд өнгөрсөн долоо хоногт шигшээ баг манлайлан 2025 оны Азийн аваргын эрхийн төлөөх тоглолтыг Японы эсрэг хийсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж