niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-26 18:30 UTC Эх: https://news.mn/r/2785814/ fdce376f9904e914… ← niitlelch.mn руу буцах

З.Төмөртөмөө: Сонсголд баахан галзуу хүмүүсийг оролцуулсан

Хуучирсан мэдээ: 2025.02.26-нд нийтлэгдсэн

З.Төмөртөмөө: Сонсголд баахан галзуу хүмүүсийг оролцуулсан

З.Төмөртөмөө: Сонсголд баахан галзуу хүмүүсийг оролцуулсан

УИХ-аас өнгөрсөн хоёрдугаар сард агаарын бохирдолтой холбоотой асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулсан юм.  Гэвч уг сонсголд оролцсон иргэдийг “Баахан галзуу хүмүүс оролцуулсан” гэж Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал/НИТХ/-ын төлөөлөгч З.Төмөртөмөө мэдэгдлээ.

Энэ тухайгаа тэрбээр өнөөдөр /2025.02.26/ болсон НИТХ-ын ээлжит бус IV хуралдаанаар агаарын бохирдлыг бууруулах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай хэлэлцэх үеэр хөндлөө. НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөө “Сонсгол завхарсан л юм болсон, иргэний хувиар үзэхэд.

Баахан галзуу хүмүүсийг авч ирсэн, нөгөөдүүл нь хувь хүн рүү дайрсан.

Л.Оюун-Эрдэнэ ээ, Х.Нямбаатар аа гээд л… УИХ-ын зарим гишүүд нөгөөдүүлтэйгээ хамт галзуурсан. “Тавантолгой түлш” компанийн инженер,  ажилтнуудыг суулгачихаад “Та нар Монголыг хорлох даалгавар хэнээс авсан бэ” гэж асуусан. Би бол маш их харамссан. Маш өрөвдөлтэй асуулт бөгөөд өөртөө нэг удаагийн алга ташилт авч попрох сэдэв бишээ гэж хэлмээр санагдаж байсан. Энэ ажлыг тодорхой хариуцаж ажиллаж байсан хүний хувьд хэлэхэд амаргүй ажил байдаг. Үйлдвэрийн хортой маш хүнд нөхцөлд ажилладаг олон мянган хүний хөдөлмөрийг үгүйсгэж болохгүй” гэв.

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах хүрээнд төр засгаас өнгөрсөн хугацаанд 2 их наяд гаруй төгрөгийг зарцуулсан ч өнөөдрийг хүртэл үр дүн гараагүй бөгөөд “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрлэсэн сайжруулсан түлшинд 2019 оноос хойш угаартаж амиа алдсан иргэд 800-г давсан.

Иймээс 70 мянга гаруй иргэн агаарын бохирдолтой холбоотой асуудлаар хяналтын сонсгол зохион байгуулах санаачлага гарган дэмжсэнээр УИХ дээрх сонсголыг зохион байгуулсан. Гэвч НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөөгийн тодорхойлсноор бол эл сонсголд галзуучууд оролцсон болж таарч байна.

Сонсголд тодорхой зорилготой, даалгавартай, нэр бүхий хүмүүс рүү дайрч давшилсан оролцогч оролцсон байхыг үгүйсгэхгүй.

Гэвч хамгийн хайртай хүмүүсээ угаарын хийнд алдсан ядарсан иргэдийнхээ зовлонг нь сонсч чаддаггүй юм гэхэд ядаж доромжилдоггүй байх юмсандаа энэ хурган дарга…

Ер нь өнгөрсөн хугацаанд нийслэлийн гэр хороололд амьдарч байсан иргэд угаартаж, амиа алдахад "Яндангаа буулгаад өрхөө битүүлсэн байсан" гэх эсвэл архины хамааралтай хүмүүс угаартаж амиа алдсан юм шиг л буруутгасан албан мэдээллүүд гардаг байсны цаад шалтгаан нь хяналтын сонсголоор ил болж, төр ямар харгис болсныг хохирогч нарын амнаас сонссон. "Угаарын хийн талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өгвөл наанадаж Зөрчлийн хуулиар, цаашлаад Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ" гэж гарын үсэг зуруулдаг байсан тухай охиноо, ээжтэйгээ алдсан хохирогчоос эхлээд олон хүн ярьсан шүү.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж