“UB palace” –ын танхимд тоглолтоо хийгээгүй уран бүтээлч Монголд байхгүй гэж хэлэхэд хэтрүүлсэн болохгүй л болов уу. Рок поп, хип хоп, нийтийн дууны ертөнцөд од болон гялалзсан үе, үеийн олон зуун уран бүтээлчдийн бие даасан болон хамтарсан олон тоглолтууд “UB palace” –ын тайзнаа тоглогдож, сор болсон бүтээлүүд эгшиглэж байсан нь саяхан. Гэвч энэ хавраас “UB palace”-ыг буулгах болсон мэдээ тархсан нь батлагдаж, эдүгээ газар нь “Хурд стандарт” ХХК –ийн мэдэлд шилжиж очжээ. “Хурд стандарт” ХХК-ийн нууц ноёнтон нь Эрчим хүчний сайд Б.Чойжилүрэн. “Хурд” групп Улаанбаатар хотын үнэ цэнэтэй газар бүрт орон сууц барьсан. Харин энэ удаад хамаарал бүхий компани нь “UB palace”-ын газрыг эзэмшилдээ шилжүүлснээр “UB palace” -ыг буулгаж, орон сууц барих болж буй бололтой.
“UB palace” нь МАН-ын гишүүн, Зам тээвэр барилга хот байгуулалтын сайд, Уул уурхайн дэд сайд, УИХ-ын гишүүн агсан Ц.Дашдоржийн эзэмшилд байсан юм.
Улаанбаатарт байх соёлын газруудаас түрээсийн төлбөр нь хамгийн хямд, гэрэл, хөгжим нь бэлэн, ард иргэд 40, 000-50,000 төгрөгөөр тоглолт үзэх боломж олгодог, Улаанбаатар хотын аль ч хэсгээс очоод тоглолт үзэхэд хол биш, автомашинаа тавих бэлэн зогсоолтой зэрэг олон давуу талтай байсан “UB palace” ийн мөнгөтэй компанийн эзэмшилд шилжсэнээр нураагдах болжээ.
Г.ХОРОЛ
3,607.57















































