niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-26 19:00 UTC Эх: https://news.mn/r/2785097/ bb3a7690c86d22f7… ← niitlelch.mn руу буцах

Хувьцааныхаа 100 мянган төгрөгийг 1128 иргэн хандивлах санал өгчээ

Хуучирсан мэдээ: 2025.02.24-нд нийтлэгдсэн

Хувьцааныхаа 100 мянган төгрөгийг 1128 иргэн хандивлах санал өгчээ

Хувьцааныхаа 100 мянган төгрөгийг 1128 иргэн хандивлах санал өгчээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны ногдол ашгаа бэлэн мөнгөөр авах уу, хуримтлуулах уу, аль эсвэл нийгмийн төсөл хөтөлбөрт зарцуулах уу гэдэг сонголттойгоор E-Mongolia аппликэйшнээр дамжуулан иргэдээс санал авч эхэлсэн.

Цахим хөгжил, инновац харилцаа холбооны яамнаас гаргасан мэдээгээр өнөөдрийн /2025.02.24/ 12:00 цагийн байдлаар E-Mongolia –гаар дамжуулан нийт 400,232 иргэн саналаа өгчээ. Саналаа өгсөн иргэдийн 1128 нь хувьцааны мөнгөө нийгмийн сайн үйлс, төсөл хөтөлбөрт хандивлах санал гаргасан бол 19154 иргэн ирээдүйд хэрэглэхээр хуримтлалын санд хадгалуулах, 379,950 иргэн буюу 94.93 хувь нь ногдол ашгаа бэлнээр авах санал илэрхийлжээ. Санал асуулгыг хоёрдугаар сарын 26-ныг хүртэл авах юм.

Сануулахад, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1072 хувьцааны 2024 оны ногдол ашгийн эхний 120 мянган төгрөгийг өнгөрсөн оны сүүлээр олгосон бол сар шинийн битүүний өдөр буюу хоёрдугаар сарын 28-нд 100 мянган төгрөг олгоно. Харин үлдэгдэл 90 мянга гаруй төгрөгийг ирэх дөрөвдүгээр сард олгох юм. Инфляци үүсэхээс сэргийлж ногдол ашгийг гурав хуваан олгохоор болсон нь энэ юм.

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ТэнэглэлТэнэглэл
10
ХахаХаха
9
БурууБуруу
6
ХарамсалтайХарамсалтай
4
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж