Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах шийдэл нь орон сууцжуулах бодлого хэрэгжүүлэх. Энэ ч үүднээс хоёр ч газар орон сууцны барилгын ажил эхэлсэн нь ирэх зунаас ашиглалтад орох болж буй. Тухайлбал, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Сүхбаатар дүүргийн есдүгээр хороонд 1008 айлын орон сууцны төсөл хэрэгжсэн бөгөөд чанарын өндөр төвшинд гүйцэтгэснээрээ олны анхаарлыг татаад байна. Гүйцэтгэгчээр нь Хятадын хөрөнгө оруулалттай компани ажилласан. Нийт 8 блок барилга баригдсан. Дороо автогражтай, 21 давхар барилга аж. Давхартаа 6 айлтай. Бүрэн бетонон цутгамал. Нэгээс гурван давхар нь чулуун пасадтай, түүнээс дээш давхар нь металл хавтангаар бүрж хийсэн. 40 м2, 50 м2 талбайтай, хоёр өрөө байруудыг барьсан байна. Хятад улс дээрх орон сууцыг барьж байгуулахад 328 сая юанын буцалтгүй тусламжаар гүйцэтгэжээ.
Хот байгуулалт орон сууцжуулалтын яам эл төсөлд хяналт тавин ажиллаж байсан бөгөөд саяхан нийслэл рүү шилжүүлсэн аж. Энэхүү орон сууцанд гэр хорооллын газраа чөлөөлсөн айлуудыг оруулахаар төлөвлөж буй.
Тэгвэл Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт БНСУ-ын 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр 5000 айлын “Солонго-1, 2” орон сууц барих ажил өнгөрсөн жилийн хавар эхлүүлжээ. Хот байгуулалт орон сууцжуулалтын яамны мэдээгээр дээрх төслийг 2027 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж. Барилгыг үндэсний компаниуд гүйцэтгэж буй юм байна.
Гэвч дээрх хоёр төслийг хооронд нь харьцуулбал газар тэнгэр шиг ялгаатай байгааг шүүмжлэх хүн олон байгаа юм. Олон нийтийн хувьд “”Солонго-1, 2” –ийг барихад зарцуулж буй 500 сая ам.долларын зээлийг эцсийн дүндээ татвар төлөгчид л төлнө. Гэтэл барьж буй орон сууцных нь цонх нь стандартын шаардлага хангаж чадаж байгаа юу гэдгээс эхлээд асуудал их байна. Аудит оруулж, санхүүг нь шалгуулах ёстой. Эцсийн дүндээ барилга чанартай байх ёстой. Тэр ч утгаараа тоо хөөхөөс илүү цөөн ч гэсэн чанартай байр барихад төр анхаарах ёстой” гэдэг асуудал ч хөндөж буй юм.
Мөн нэг хэсэг нь “Нийслэлд хэрэгжүүлэх орон сууцны төслүүдийг хятадуудаар гүйцэтгүүлье. Сүхбаатар дүүрэгт баригдаж байгаа 1008 айлын орон сууц, Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа “Солонго-1, 2” барилга газар тэнгэр шиг ялгаатай байна гэж харьцуулалт хийн, санаа оноогоо уралдуулж эхэллээ.
Орон сууцжуулах бодлогын хүрээнд Хятадын барилгын компани барьж буй орон сууц, үндэсний компаниудын барьж байгаа орон сууцыг доорх гэрэл зургаар үзүүлж байна.

Хятад улсын буцалтгүй тусламжаар Ногоон нуурт баригдаж байгаа 1008 айлын орон сууц

БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр Хан-Уул дүүрэгт үндэсний компаниудын барьж байгаа "Солонго-I" орон сууц.
Г.ХОРОЛ
3,607.57















































