31/03/2018 · niitlelch.mn (Archiv)
· Archive
Төв аймагт махны үнэ 500-1000…
Төв аймагт махны үнэ 500-1000 төгрөгөөр нэмэгджээ
Төв аймгийн хэмжээнд махны үнэ 500-1000 төгрөгөөр нэмэгджээ. Энэ нь малын гоц халдварт өвчлөлүүд болон цаг агаарын байдлаас шалтгаалан нийлүүлэлт багассантай холбоотой гэдгийг махны ченжүүд тайлбарлаж байна.
Төв аймгийн Зуунмод сумын хэмжээнд махны томоохон зах 2 байдаг. Өдөртөө 100 гаруй иргэд үйлчлүүлж махныхаа хэрэгцээг хангадаг талаар мах худалдан борлуулдаг хүмүүс хэлж байна. Харин сүүлийн үед махны худалдан авалт муудаж байгаа тэд онцоллоо. Энэ нь олон шалтгаантай бөгөөд хамгийн том шалтгаан нь цаг агаарын байдалтай холбон тайлбарлаж байна.
Мөн тэд махны ариун цэврийг сайтар мөрдөж гарал үүлсийн бичиггүй малын мах авахгүй байгаа гэдгээ тодотгож байсан юм.
This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.