Зүүн аймгийн гишүүд хоолны тооцоогоо бусдаар хийлгэсэн / хийлгээгүй
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Зүүн аймгаас сонгогдон гарсан УИХ-ын гишүүд Хэнтий аймгийн Засаг даргаар хоолны тооцоогоо хийлгэсэн тухай мэдээлэл нийтлэгджээ. Тодруулбал, 2024 оны 12 дугаар сарын 17-ний өдөр Хэнтий аймгийн Засаг дарга Д.Аюурбунь захирамж гаргаж 4 сая 284 мянган төгрөгийг зарлагадсан байна. Үүнд УИХ-ын гишүүдийг оролцуулсан 40 хүний өдрийн хоолонд 1 сая 726 мянган төгрөг, оройн хоолонд 2 сая 558 мянган төгрөгийг тус тус зарцуулсан гэгдэж. Тэгвэл энэхүү мэдээллийг УИХ-ын гишүүн Ц.Идэрбат үгүйсгэсэн байр сууриа өөрийн цахим хуудаснаа илэрхийлсэн байна. "Хоолны хэрүүл гарчээ. Бид явсан сум, аймагтаа буудал, хоол, бусад зардлаа томилолтын мөнгөөрөө төлсөн" хэмээсэн аж. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.