niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-26 19:30 UTC Эх: https://news.mn/r/2784518/ 2b7ab67af0ad06ce… ← niitlelch.mn руу буцах

МАН-ынхан АН-ын БЭТ-ийг эсэргүүцэв!

Хуучирсан мэдээ: 2025.02.20-нд нийтлэгдсэн

МАН-ынхан АН-ын БЭТ-ийг эсэргүүцэв!

МАН-ынхан АН-ын БЭТ-ийг эсэргүүцэв!

Ардчилсан нам хамтарсан засагт ажиллаж байгаа учраас хэд хэдэн албан тушаалд хүмүүс томилох болсон. Энэ МАН-ын гишүүдийн дургүйг хүргэж, эхнээсээ ч ил цагаан илэрхийлж эхэлжээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн П.Сайнзориг өөрийн сошиал хуудастаа “Эдийн засгийг элгээр нь хэвтүүлчих вий дээ” хэмээн санаа зовниж буйгаа илэрхийлсэн байна.

Мөн УИХ-ын гишүүн Г.Дамдинням БЭТ Ж.Батзанданг “Улаан хувьсгальч Дорж”-ийн дүрээр хөрөнгө оруулалтыг бууруулж, самарчих вий дээ хэнээн бухимдаж буйгаа илэрхийлжээ.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням “Уул уурхайн салбарын чиглэлээр АН хамтарсан засгаас "амлан нэхэх" маягийн их апетиттай томилгоонууд аваад байх болов. АН-с Салбарын сайд, Маргаан судлах комиссын дарга, одоо Маргаан хийх бүрэн эрхэт төлөөлөгч нь томилогдож байх юм. Энд мань эр Канад, Австрали гэх мэтээр жишээ аваад "нөгөө дүрээрээ" ярьжээ. Ярьсныг нь хараад эрхэм нөхөр маань уул уурхайн салбараа ойлгодог л байгаа даа гэж бодогдов. Төр засгийн төлөөллүүд маань жил бүрийн ОУ-н уул уурхайн хөрөнгө оруулалтын чулгануудад очиж "Бид алдаагаа ойлгосон. Одоо засаж байна" гэж олон жил хөрөнгө оруулагчдыг аргадаж гүйсээр арай нэг эерүүлж байсан ажлаа мань нөхөр шиг хэтрүүлж "Улаан Хувьсгалч Дорж" дүрдээ ордог нөхдөөр самруулчихгүй байгаасай билээ. Үр дүнг нь улсаараа хямарч туулсан түүх бидэнд багагүй байгаа юмсан. Стратегийн ордуудын лицензийн маргааны тухайд асуудал байгаа бол тэгээд ардчилсан орны хуулийн байгууллага шалгаад болохгүй бол шүүхийн зарчмаараа шийдэгдэх бизээ. Уул уурхайн салбарын мэргэжил эзэмшиж судалж явдаг хүний хувьд ажиглаад л сууж байгаа болно.  Элдэв нэр хоч "бүлэг"-т оруулаад нүдээд байв даа” гэжээ.

Т.ОД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
12
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж