niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-26 19:30 UTC Эх: https://news.mn/r/2784521/ 966b845002961f10… ← niitlelch.mn руу буцах

800 вагоныг түрээсгүй ашиглана гэж томров

Хуучирсан мэдээ: 2025.02.20-нд нийтлэгдсэн

800 вагоныг түрээсгүй ашиглана гэж томров

800 вагоныг түрээсгүй ашиглана гэж томров

“Эрдэнэс Тавантолгой” ХК –иас мөнгийг нь төлж худалдан авсан 800 вагон, 10 зүтгүүрийн ашиглалт “Эрдэнэс Монгол” нэгдлийн захирал С.Наранцогт, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нарын дунд маргаан үүсгээд байна. Учир нь, дээрх вагоныг түрээсгүйгээр “Улаанбаатар төмөр зам”-д ашиглах шийдвэрийг Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан гаргасан байдаг.

“Эрдэнэс Монгол” нэгдлийн захирал С.Наранцогт “Санхүүжилтийг нь гаргасан компани тухайн хөрөнгийнхөө ашиглалт, удирдлагыг мэддэг байх нь бизнесийн наад захын зарчим. “Эрдэнэс Тавантолгой” компанийн санхүүжилтээр барьсан төмөр зам ч 100 хувь “Эрдэнэс Монгол” нэгдэлд шилжүүлэх ёстой”. Ийм байх юм бол хэн ч хөрөнгө оруулахгүй” гэж мэдэгдсэн.

Харин Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Задгай нүүрсний зориулалттай вагонуудыг би  тушаал гаргаад “Улаанбаатар төмөр зам”-д авч өгсөн.  “Тавантолгой төмөр зам” ХХК, “Монголын төмөр зам” ХХК-ийн ашиглаж байсан вагонуудын талаар Н.Наранцогт яриад байгаа. Урьд өмнөх удирдлагууд, төмөр замын компанийн удирдлагууд энэ вагоныг хувиараа гэдэг юм уу, компаниудаараа түрээсэлдэг байсныг үнэ төлбөргүй аваад өгчихөөр тэгж яриад байгаа юм. Хэрвээ энэ вагоныг үнэтэй өгчихвөл станцуудад хүргэдэг нүүрсний үнэ өснө. “Улаанбаатар төмөр зам” нүүрс зөөх вагонгүй. Сул зогсолт хийж байснаас нүүрс тээвэрлэж байсан нь дээр биздээ. Төрийн өмчит компаниуд хоорондоо вагон түрээсэлдэг асуудлыг зогсоосон” гэдэг хариу тайлбар хийгээд буй.

Төр нэг юм хийх болохоороо санхүүжилтийг нь “Эрдэнэс Тавантолгой” ХК гаргах ёстой гэж шийдвэр гаргадаг. Зөвхөн 800 вагон, 10 зүтгүүр дээр энэ асуудал яригдаж буй юм биш. “Тавантолгой түлш” компанийг байгуулахад шаардагдах хөрөнгө оруулалтын зардлыг ч тус компаниас гаргуулсан. Нийт дүнгээрээ 1 их наяд төгрөг гаргасан байдаг. Энэ мэтчлэн ард түмэн хувьцааг нь эзэмшдэг “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас төр нь сааж, түрээсгүйгээр эд хөрөнгийг нь ашиглаад байвал сөхөө авах нь юу л бол.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж