niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-26 19:32 UTC Эх: https://news.mn/r/2784291/ 2fd678b080c4259f… ← niitlelch.mn руу буцах

Ж.Батзандан: Шударга тавын тэмцэл одоо ч үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2025.02.19-нд нийтлэгдсэн

Ж.Батзандан: Шударга тавын тэмцэл одоо ч үргэлжилж байна

Ж.Батзандан: Шударга тавын тэмцэл одоо ч үргэлжилж байна

Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдсон Ж.Батзанданг Ардчилсан намын дарга Л.Гантөмөрийн саналаар томилогдоод ажилдаа ороод буй. Өнгөрсөн хугацаанд шударга тав хэмээх нэрийн дор тэмцэл хийж, өнөөдөр зарим нь төрийн эрх барьж, зарим нь албан тушаалд томилогдож, харин Т.Аюурсайхан шоронд сууж байгаа. Тэгвэл Ж.Батзандангийн хэлснээр шударга тавын тэмцэл нь одоо ч үргэлжилж, байгалийн баялгийг ард түмний мэдэлд өгөх ажлаар үргэлжилж байгаа гэнэ.

Ж.Батзандан "Засгийн газраас стратегийн ордуудын 34 хувийг төр авах хэлэлцээр мөн хайгуулын лицензээ аваагүй стратегийн ордуудын хэдэн хувийг төрд авах вэ гэдэг шийдвэр хэлэлцээрийг хариуцах Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдсон юм. БЭТ нь баялгийн сангийн ашиг орлогыг нэмэгдүүлэх, стратегийн ач холбогдолтой ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээр хийнэ. Түүний хэлсэнчлэн одоогийн байдлаар 6 компани стратегийн ордын эзэмшлийн хувиа төрд өгөх саналаа ирүүлээд байгаа аж. Мөн тэрбээр, шударга 5-ын эхлүүлсэн тэмцэл өнөөдөр ч үргэлжилсээр байгаа хэмээн хэвлэлүүдэд ярилцлага өгөхдөө тодотгов.

Т.ОД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ТэнэглэлТэнэглэл
15
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж