Цагаан сарын баяраар амрах хоногийг нэмэгдүүлэх санал асуулгыг иргэн С.Чулуунпүрэв санаачлан цахимаар гарын үсэг цуглуулж байна. Санал асуулгыг 2025 оны хоёрдугаар сарын 18-наас гуравдугаар сарын 20-ны өдрүүдэд авах бөгөөд 100 мянган гарын үсэг цуглуулснаар УИХ-ын чуулганаар хэлэлцэх боломжтой болох юм.
Иргэн С.Чулуунпүрэвийн гаргасан өргөдөлд "Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, үндэсний түүх соёл, ёс уламжлалдаа нийцүүлэн Цагаан сарын баярын амралтын өдрийг Битүүний өдрөөс эхлүүлэн 6-10 хоног амардаг байхаар хуульчлах. Ингэхдээ нийтийн ухамсарт баттай шингэж, үүргээ гүйцэтгэсэн зарим баярын амралтын өдрүүдийг хасаж, зөвхөн тэмдэглэлт өдөр болгох. Өнөөгийн Монгол Улсад жилд 16 өдрийн баярын амралтын өдрүүд байгаа тоонд бариулан зохицуулах. Ингэснээр Цагаан сар, Наадам, Тусгаар тогтнолын өдөр ба Шинэ жилийн өдрүүдэд жилд гурван удаа олон хоногийн амралттай болох" талаар бичсэн байна.
Мөн өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас өгсөн чиглэлийн дагуу ид хүйтний өвлийн амралтыг хэрхэн зохицуулж, үүнийгээ сурагчдын амралт, ханиад томууны үетэй хэрхэн уялдуулах талаар шинэ зохицуулалтыг нэмж танилцуулах үүрэг чиглэлийг Засгийн газраас өглөө.
3,607.57






















































Холбоотой мэдээ