niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-26 19:33 UTC Эх: https://news.mn/r/2783147/ ff1093fae157cb34… ← niitlelch.mn руу буцах

Мухар төмөр замын гацаа арилж, гацаагчид алсрав

Хуучирсан мэдээ: 2025.02.19-нд нийтлэгдсэн

Мухар төмөр замын гацаа арилж, гацаагчид алсрав

Мухар төмөр замын гацаа арилж, гацаагчид алсрав

Монгол Улсын Засгийн газрын нэр бүхий сайд нар өнгөрсөн долоо хоногт Хятадын Харбин хотод очиж, 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох хэлэлцээрт гарын үсэг зурсан.  Энэхүү хэлэлцээрийг байгуулсантай холбогдуулж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Улс төрийн дэмжлэг үзүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, үндсэн чиглэлийг баталж, гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгосон УИХ-ын дарга Д.Амарбаясгалан болон УИХ-ын эрхэм гишүүд, парламентад суудалтай улс төрийн намуудын удирдлагууд талархал илэрхийлье” хэмээн олон жил асуудал дагуулсан том бүтээн байгуулалт гацаанаас гарч байгааг онцолсон. Хэлэлцээр байгуулагдсанаар олон жил хүлээгдэж байсан мухар төмөр замын гацаа арилж, хил холболтыг эхлүүлэх боломж бүрдсэн. Тэгвэл өнгөрсөн олон жилийн турш Монголын алдагдсан боломжийг хулгайлагчид өнөөдөр хариуцлага хүлээх үү гэдэг асуудал олны анхаарлыг татаж буй. Одоогоор төмөр замын төсөлд балаг таригчид хариуцлага хүлээгээгүй, яасан нь тодорхогүй, зарим нь ямба эрхээ эргэн эдэлж эхлээд байгаа. Төмөр замын түүхэнд гацаа үүсгэгчдийг эргэн сануулъя.

БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙГДСЭН Ч БҮРЭН ӨГӨӨЖӨӨ ӨГЧ ЧАДАХГҮЙ БАЛАГТАЙ!

Гашуунсухайтын төмөр зам анх тооцоолсон хугацаандаа ашиглалтад орсноор урьдчилсан тооцооллоор улсын төсөвт жилдээ дунджаар 44 сая ам.долларын татвар төвлөрүүлэх, Хятад руу экспортлох нүүрс зардал Тавантолгой уурхайгаас Ганцмод боомт хүртэл 47 ам.доллараас 12 ам.доллар болж буурах боломжтой байсан. Хэдийгээр Тавантолгойгоос Гашуунсухайт тээвэр хэвийн горимоор явагддаг ч  Гашуунсухайтаас Ганц модны боомт руу орж чадалгүй тулаад зогссон. Хятадын талаас энэ асуудал дээр удаа дараа хэлж, нарийн царигт найр тавьж байсан ч тухайн үеийн Зам тээвэр, Хөгжлийн сайд байсан Х.Баттулга зөрж өргөн царигаар бүтээн байгуулалтаа үргэлжлүүлсэн байдаг. Олон жилийн хугацаа, багагүй маргааныг дагуулсаар 2022 оны есдүгээр сард 233 км төмөр замыг ашиглалтад оруулсан боловч хилийн холболт гүйцэтгэх боломж мөн л хязгаарлагдсан.

Учир нь урд хөршийн найр тавьж, хамтарч ажиллаж, хөрөнгө төсвөөр нь дэмжих боломжтойгоо илэрхийлж байсан нарийн цариг Монголын хөрсөн дээр өргөн болсонтой холбоотой. Үүнээс урд хөрш рүү нүүрсээ гаргах огтолцолын цэг үр дүнд хүрээгүй.

20-иод жил хугацаа алдсан төмөр замын бүтээн байгуулалт нь сая нэг урагшиллаа гэж байхад өнөөх цариг, замын өндөржилт нь сөхөгдөж олон сая ам.доллараар хэмжигдэх зардлын тооцоолол шинээр үүссэн. Өөх ч биш, буочирхай ч биш болсон эхний мухар төмөр зам бол энэ.

ЭКС ЕРӨНХИЙЛӨГЧ, Н.УДААНЖАРГАЛ НАРЫН ХОЛИОН БАНТАНГИЙН ЭРЭЛ СУРАЛ ЭРЧЭЭ АЛДАВ

Төрд хөдөлмөрөө үнэлүүлж, Ерөнхийлөгч асан Х.Баттулгаас 2021 оны зургадугаар сард "Хөдөлмөрийн баатар" цол тэмдэг авсан Н.Удаанжаргалыг эрэн сурвалжилж эхэлсэн цаг хугацаа тун саяхан. Улсын хөрөнгө, нууцад хамаарах оффтейк гэрээг мэдэж байсан гол хүн нь хэрэг бишдэхээс өмнө оргон зайлж чадсан нь хоорондоо огт хамааралгүй зүйл биш гэдгийг илтгэдэг. Нүүрсний хэрэгт холбогдогч оффтейк гэрээний хоёр дахь гол гэрч Б.Ганхуяг нарын олон хүн төмөр замын бүтээн байгуулалтыг баллуурдахад хүчин зүтгэсэн.

Гэвч эрэл сурал болж интерполоор эрэн сурвалжилж байсан хүнийхээ сургийг гаргаад барааг нь харуулдсаар ажиг тасарч буй.

Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай холбоотой төмөр замын асуултад тэр тун ч хэгжүүн хариулт өгдөг. Тэрбээр, би мега төслүүдийг дэмжиж байгаа. Хэрэв төмөр зам нарийн царигтай байсан бол бид газар нутгаа 100 жилээр алдах байсан. Эдийн засгаас илүү бид улсын тусгаар тогтнолоо ярих хэрэгтэй. Би сайд байсан хүнийхээ хувьд тусгаар тогтнолыг чухалчилсан  хэмээн 2024 арванхоёрдугаар сарын 23-нд сэтгүүлчдэд өгсөн хариултдаа хэлсэн юм.

Харин түүний талаар болон хамтрагчдын тухай, тус бүтээн байгуулалтын талаар зарим онцлох хүн юу гэж хэлж байсныг эргэн сануулъя. 

2022.09.09. Төмөр замын нээлтийн үйл ажиллагаанд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцох үедээ, Монгол Улсын экспортын гол гарц болох Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг нээж байгаа нь түүхэн үйл явдал болж байна. Монгол Улс 1955 онд ЗХУ-тай хамтран хойд, урд хилээ холбосон төмөр замыг ашиглалтад оруулж байснаас хойш 70 орчим жилийн дараа монголчууд өөрсдөө дэлхийн стандартад нийцсэн энэхүү замыг ашиглалтад оруулж чадлаа. Тавантолгой-Гашуунсухайтын энэхүү ган зам бол  Монгол Улсын хөгжил дэвшил, хөрөнгө оруулалтын төмөр судас байх болно. Эх орон, ард түмний эрх ашгаас дээгүүр ашиг сонирхол байж болохгүй. Энэхүү бүтээн байгуулалтын ажил олон жил царцаж, бид цаг хугацаа боломжоо алдсан гашуун түүхийг мартаж болохгүй юм. Цаашид Зүүнбаян-Ханги-Мандал чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг улам эрчимжүүлэх шаардлагатай гэж байв.

“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргал Тавантолгой-Гашуунсухайт төмөр зам I зэргийн, уулзваргүй, өртөө зөрлөгийн иж бүрэн байгууламжтай, дохиолол холбооны тоон радио системтэй гэх мэт дэвшилтэт технологи, инновац шингэсэн бүтээн байгуулалт.

“Бодь интернэшнл” группийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан, бид төмөр замын стандартыг шинэ шатанд гаргалаа. Тухайлбал, Европын стандартын зам төмөр ашигласан. Төмөр замын гол замын урт 233 км, дэлгэмэл урт нь 312 км. Өөрөөр хэлбэл, Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэл зам тасралтгүй үргэлжилнэ. Монгол Улсын хамгийн урт гүүр болох 430 метрийн дан нуруут гүүрийг бүтээн байгууллаа. Галт тэрэг явж байхад нь жинлэх автомат байгууламжтай. Нэгдсэн удирдлагын төвөөс бүх өртөө, зөрлөг, сумыг удирдах боломжтой гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж