Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас өнөөдөр аж ахуй нэгжүүдтэй “Орчны бохирдлыг бууруулах нийгмийн хариуцлагын хамтын гэрээ”-нд гарын үсэг зурав. Аж ахуй нэгжүүдийн зүгээс 500 саяас таван тэрбум төгрөг хүртэлх хөрөнгө оруулалт хийхээр гэрээлжээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийн "Монос "групп 2 тэрбум төгрөг хөрөнгө оруулалт хийж байгаагаа илэрхийлсэн.
Л.Эрдэнэчимэг “Монос группийн зүгээс 2 тэрбум төгрөгийн ивээн тэтгэлгийг агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2025 онд зарцуулна. Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд олон их наяд төгрөг зарцуулсан ч агаарын бохирдлыг бууруулсан эсэх нь тодорхойгүй байдаг. Агаарын бохирдлын хордлогод ард иргэд бид өртөж байдаг. Аж ахуй нэгжүүдийн хувьд өгч байгаа мөнгөнийхөө зарцуулалтад хяналт тавьж ажиллана” гэлээ.
Түүний хувьд 2012-2016 оны парламентад УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан бөгөөд УИХ дахь агаарын бохирдлыг бууруулах дэд хорооны даргаар, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар ажиллаж байв. Угтаа бол түүнд агаарын бохирдлыг бууруулахад гар бие оролцож байсан дөрвөн жилийн туршлага бий. Гэвч тэрбээр өнгөрсөн хугацаанд агаарын бохирдлыг бууруулахад зарцуулсан төсөв нь тодорхойгүй, агаарын бохирдол ч буураагүй гэж хээв нэг ярьж зогсоно. Экс гишүүн Л.Эрдэнэчимэг УИХ дахь агаарын бохирдлыг бууруулах дэд хорооны дарга байхдаа утаатай хэрхэн тэмцсэнээ ард иргэддээ тайлагнах хэрэгтэй бус уу.
А.СҮРЭН
3,607.57






















































Холбоотой мэдээ